Нийтлэгдсэн 2022-06-29

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ICAO),  ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН ЗӨВЛӨЛ (ACI)-ИЙН  “AMPAP ELECTIVE – ACI SECURITY DIPLOMA COURSE” ХӨТӨЛБӨРИЙН “НИСЭХ БУУДЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД ХАМРАГДСАН СУРГАЛТЫН ТАЙЛАН

                                                                                                2022 оны 06 сарын 06-ны өдөр

            Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-ийн хамтарсан “AMPAP ELECTIVE – ACI SECURITY Diploma Course” хөтөлбөрийн “Нисэх буудлын аюулгүй байдлын менежмент” сэдэвт тэтгэлэгт сургалт 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс /БНБАУ/-ын Иргэний нисэхийн академи дээр зохион байгуулагдсан.

Тус сургалтад Бангладеш, Монгол, Нигер зэрэг улсын 14 оролцогч хамрагдсан. ИНЕГ-ын даргын 2022 оны А/127 тушаалын дагуу БУОУНБ-ын Үйлдвэрлэлийн төлөвлөлт, Зохицуулалт, хяналтын хэсгийн мэргэжилтэн Б.Номуун батлагдсан удирдамжийн дагуу тус сургалтад хамрагдсан.

Сургалтын хөтөлбөрийн дагуу доорх сэдвүүдийн талаар сургалтууд орсон. Үүнд:

  1. Аюулгүй байдлын мэргэжилтэн, менежерийн үүрэг, ажлын байрны зорилго
  2. Аюулгүй байдал хариуцсан байгууллагын бүтэц
  3. Зардал, төсөвийн тооцоолол
  4. Аюулгүй байдлын хөтөлбөрийг боловсруулах аргачлал
  5. Эрсдэлийн удирдлагын талаарх ойлголт
  6. Онцгой нөхцөлийн төлөвлөгөө, Гамшигийн үеийн төлөвлөгөөний ач холбогдол
  7. Гамшигийн үед Аюулгүй байдал хариуцсан байгууллагын оролцоо
  8. Аюулгүй байдлын соёл
  9. Аюулгүй байдлын ажилтнуудад урам зориг өгөх, урамшуулахын ач холбогдол
  10. Аюулгүй байдлын ажилтныг ажилд сонгон шалгаруулахад анхаарах зүйлс
  11. Үзлэг шалгалт болон аудит

Сургалт 5 өдрийн турш явагдсан бөгөөд өдөр тутам оролцогч бүрээс явцын шалгалт авч сүүлийн өдөр багт хуваагдан эрсдэлийн үнэлгээ, танилцуулга хийсэн.

Явцын шалгалтын дүн:

1 өдөр – 5/5 тэнцсэн
2 өдөр – 4/6 тэнцсэн
3 өдөр – 6/6 тэнцсэн
4 өдөр – 4/6 тэнцсэн

Төгсөлтийн шалгалт – 30/32 тэнцсэн

Танилцсан:

Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн
бодлого, зохицуулалтын газрын дарга                                                       Г.Батбаяр

Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга                                                 Н.Батсайхан

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын дарга                                       Л.Отгонжаргал

 

Тайлан бичсэн:

БУОУНБ-ын Үйлдвэрлэлийн төлөвлөлт,
Зохицуулалт, хяналтын хэсгийн мэргэжилтэн                                          Б.Номуун

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper