Цагдаагийн ерөнхий газраас 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян, арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн цагдаагийн ахмад Б.Энхболд өнөөдөр Монгол Улсын зам тээврийн ослын нөхцөл байдал, 2018 оны замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн холбогдох заалтын зохицуулалтын талаар “Зам тээврийн ослын модуль сургалт” гэсэн сонирхолтой сэдвээр сургалт орлоо. “Буянт-Ухаа” ОУНБ-ын 2 дугаар давхарын хурлын зааланд зохион байгуулагдсан сургалтад ИНЕГ, түүний харьяа байгууллага, салбар, нэгжийн 65 ажилтан хамрагдлаа.