Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ конвенц, Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/, Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудыг тус тус үндэслэн ажил олгогчийг төлөөлж Иргэний нисэхийн ерөнхий газрын захиргаа, нийт ажилтныг төлөөлж Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн хорооны хооронд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2022-2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг 3 удаагийн хурлаар талууд хэлэлцэн тохиролцож 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгууллаа.
Нийтлэгдсэн 2022-07-01