Иргэний нисэхийн үндэсний төв нь ISO 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо”, ISO 22301:2019 “Аюулгүй байдал, Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо”, ISO 22320:2018 “Аюулгүй байдал, Осол аваарын үеийн менежмент”, ISO 22395:2018 “Аюулгүй байдал, Онцгой байдлын үед эмзэг хүмүүсийг дэмжих удирдамж, ISO 31000:2018 “Эрсдэлийн менежмент” стандартуудыг “Монголын менежментүүдийн зөвлөхүүдийн холбоо” ТББ-аас зөвлөх үйлчилгээ авч, нэвтрүүлэн хэрэгжүүлсэн билээ.
Энэ хүрээнд өнгөрөгч зургаадугаар сарын 20-23-ны өдрүүдэд стандарт хэмжил зүйн газар болон Казакстан улсын “Үндэсний итгэмжлэлийн төв”-өөс итгэмжлэгдсэн “Монсертф” ХХК-ийн баталгаажуулалтын хөндлөнгийн аудит шалгалтад хамрагдсан.
Үзлэг шалгалт амжилттай явагдаж, хөндлөнгийн аудитаар ажилласан “Монсертф” ХХК-ийн баталгаажуулалтын зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-22/024 дугаар тогтоолын дагуу тус компанийн захирал Г.Билгүүн Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайханд Олон улсын стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулан 3 жилийн хугацаатай гэрчилгээг гардуулав. Гэрчилгээ гардуулах ёслолд ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагууд болон зөвлөх байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Нийтлэгдсэн 2022-07-04