Нийтлэгдсэн 2022-07-07

ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛОО СУРТАЛЧИЛСАН “ДЭЭЛТЭЙ АТС” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын их баяр наадмын өмнө Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба үндэсний өв соёлоо дээдэлж, сурталчилсан “Дээлтэй АТС” өдөрлөгийг энэ сарын 5-ны өдөр Монголын нислэгийн удирдагчдын холбоо, “Эвэйшн Споттерс” ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Албаны дарга Г.Батбулган арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монголчууд бид түүх соёл, ёс заншлаа үеийн үед дээдлэн хүндэлж ирсэн дундаршгүй их өв соёлтой ард түмэн билээ. Өвөг дээдсээс өвлүүлэн ирсэн ёс заншлаа дээдлэн дэлгэрүүлж, үр хүүхдүүддээ уламжлуулан таниулж, улс үндэстнээрээ бахархах, ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах ёстой. Тийм ч учраас өнөөдөр бид үндэсний дээл хувцсаараа гангарч, уламжлалт ёс заншлаа сэргээх, сурталчлах зорилготойгоор цуглаад байна. “Дээлтэй АТC” өдөрлөгийн үеэр дэлхийд ганцхан эрийн гурван наадам, ёс заншилтай нарийн танилцаж үндэсний хувцастай, дурсамж болох зургуудыг хамтдаа авахуулах зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдана.  Та бүхэнд Тулгар төрийн 2230, 2231 жил, Их монгол улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж өдөрлөгөө нээж байна” гэлээ.

Тус өдөрлөгөөр сур харваа, шагайн харваатай танилцах, өөрсдийн биеэр турших, наадах, үндэсний өв соёлын талаарх сургалт мэдээллийг Соёлын яамны мэргэжилтнүүдээс авах, Монголын түүх, соёлын талаарх АХА танин мэдэхүйн уралдаан, мэргэжлийн гэрэл зурагчдаар зургаа даруулах зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, ажилтнууд идэвхтэй оролцлоо.

Дээрх арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд ИНЕГ-ын АННББЗГ-ын дарга Ч.Одгэрэл, ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан, ИНҮТ-ийн харьяа АНҮГ-ын дарга Э.Төрбаяр, НБҮГ-ын дарга С.Нацагдорж нар оролцлоо.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper