Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ИНЕГ-аас Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан ахмад буурлууд болон одоо ажиллаж байгаа салбартаа тэргүүлж, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан албан хаагчиддаа төрийн болон салбарын шагналыг гардууллаа.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 115 дугаар зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар ИНЕГ-ын дарга асан, ахмад настан Л.Лхагва, ИНЕГ-ын дарга асан, ахмад настан С.Батмөнх, ахмад настан Ж.Цэрэн-Очир, С.Виктор, ИНЕГ-ын ЗУГ-ын дарга Т.Батжаргал, ИНЕГ-ын Хууль, эрхзүй, дүрмийн боловсруулалтын газрын Дүрмийн боловсруулалтын тасгийн дарга Ё.Энхтөр нарын бусад албан хаагчдыг шагнаж урамшуулав.
Мөн Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын газрын ахлах байцаагч П.Ганзориг, Нисэхийн сургалтын төвийн багшлагч мэргэжилтэн Т.Оюунбилэг, Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны үйлчилгээний ажилтан Д.Энхбаяр нарын 9 хүнийг, Автотээврийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр Газрын тусгай үйлчилгээ шатахуун хангалтын албаны Шатахуун хангалт, тээвэр ашиглалтын хэсгийн нийтийн тээврийн жолооч Ч.Шижирбаатар, “Буянт-Ухаа” ОУНБ-ын Аврах, гал унтраах хэсгийн жолооч, гал сөнөөгч Ч.Цогтбаяр нарыг, Зам, тээврийн хөгжлийн яамны Хүндэт жуух бичгээр Дотоод аудитын албаны аудитор А.Мөнх-Эрдэнэ, “Буянт-Ухаа” ОУНБ-ын Аэродромын хэсгийн ажилчин-зам талбайн үйлчлэгч С.Ганбаяр, Гэрэл суулт, хуваарилах сүлжээний инженер Ц.Бяраазана нарын найман хүнийг шагнасан байна. Түүнчлэн ИНЕГ-ын хүндэт ажилтан тэмдэгээр ИНЕГ-ын ахмад настан Т.Эрдэмтуяа, Б.Энхнасан, П.Батмөнх нарын 10 хүнийг шагнаж дурсгав.
.