Европын хамгийн хурдацтай өсөн дэвжиж буй агаарын тээврийн компанийн нэг болох Wizz Air-ийн флотод энэ сарын 22-ны өдрөөс шинээр нэгдэж буй А321neo Airbus хөлөг нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг өөртөө агуулсан бөгөөд акустик ул мөрийг ойролцоогоор 50%-аар, түлшний зарцуулалтыг 20%-аар, азотын ислийн ялгаралтыг 50%-аар тус тус бууруулж чадах байгаль орчинд ээлтэй технологи бүхий нисэх онгоц юм.
Wizz Air-ийн хэт орчин үеийн, үр ашиг өндөртэй агаарын хөлгүүдийн флот нь дунджаар 4,74 насжилттай, дэлхийн хамгийн залуу нисэх онгоцнуудтай бөгөөд энэхүү шинэ онгоцыг хүлээн авсанаар байгаль орчинд ээлтэй агаарын тээврийн компанийн байр сууриа улам батлуулж байгаа явдал болж байна.
Энэхүү нисэх онгоцыг хүлээн авсан нь Wizz Air-ийн энэ 10 жилийн төгсгөл гэхэд флотынхоо хэмжээг гурав дахин нэмэгдүүлнэ гэсэн амлалтыг нь бататгаж байгаа юм. Тухайн агаарын тээврийн компани нь Airbus A320 загварын 410 гаруй агаарын хөлгийн захиалга авсан туршлагтай бөгөөд 2030 он гэхэд зорчигч-км тутамд байгаль орчны ул мөрийг 25%-аар бууруулах боломжийг олгож байгаагаараа онцлогтой.
Wizz Air-ийн Хөгжлийн хэлтсийн дарга Овайн Жонс хэлэхдээ: “Өнөөдөр бид Wizz Air-ийн флотод 160 онгоцтой болсонд түүнчлэн хамгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй 239 хүний суудалтай 59 дэх Airbus А321neo онгоцтой болсондоо туйлын их баяртай байна. Энэ загварын нэмэлт 300 нисэх онгоцыг хүлээн авсанаар бид 2030 он гэхэд 500 нисэх онгоцтой болох зорилгодоо хүрэхийн зэрэгцээ А321neo нь бидний тогтвортой байдлын баталгааг улам бэхжүүлж байгаа юм. Ирэх жилүүдэд бид өөрсдийн сүлжээгээ өргөтгөн, агаарын тээвэрлэгчдийн хамгийн залуу флотын нэг болохын тулд Wizz Air-ийн супер үр ашигтай, хамгийн сүүлийн үеийн А321neo онгоцоор урьд урьдынхаас илүү олон үйлчлүүлэгч байгальд ээлтэйгээр нисэх боломжийг бүрдүүлэх болно” гэжээ.
Эх сурвалж: https://www.aviation-report.com/compagnia-aerea-wizz-air-festeggia-arrivo-160-aeromobile-airbus-un-a321neo/