АНУ-ын арми болон холбоотнуудад хурдан хариу үйлдэл үзүүлэхэд зориулсан шинэ дуунаас хурдан нисэх онгоцыг Northrop Grumman корпораци болон Boom Supersonic хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу санал болгож байна. Boom-ийн Overture дуунаас хурдан нисэх онгоцны тусгай үүргийн хувилбаруудыг бүтээх хамтын ажиллагааны гэрээг тэд Фарнборогийн олон улсын агаарын шоу 2022-ын үеэр эцэслэн баталлаа.
Northrop Grumman аэронавтикийн системийн ерөнхийлөгч Том Жонс “Northrop Grumman-ийн агаарын довтолгооноос хамгаалах системийг нэгтгэх туршлагыг Boom-ийн дэвшилтэт технологи болох Overture дуунаас хурдан нисэх онгоцтой хослуулсан нь манай үйлчлүүлэгчдэд ашиг тустай байх түншлэлийн боломжийг харуулж байгаа юм. Бид хамтдаа цэргийн үйлчлүүлэгчиддээ өндөр хүчин чадал болон хурдтай Overture хувилбартай байх боломжийг нь нээж өгөх боломжтой” гэж хэлсэн юм.
80 хүртэлх зорчигч тээвэрлэх боломжтойгоор бүтээгдсэн, өнөөдрийн бусад агаарын тээвэрлэгчдийн онгоцнуудаас хоёр дахин илүү хурдтай тус онгоцийг засгийн газрыг дэмжих, цэргийн ажиллагаанд хурдан хариу үйлдэл хийлгэх зорилгоор ашиглах боломжтой.
Тус дуунаас хурдан онгоцоор эм, эмийн бүтээгдэхүүн тээвэрлэх, яаралтай үед эмнэлгийн тусламж үзүүлэх, бусад нисэх онгоцнуудаас илүү хурдан хугацанд илүү талбайг хянаж, байршил тогтоох зэргээр ашиглах олон боломжууд нээлттэй бий. Тусгай ажиллагаанд зориулсан Overture хувилбарыг янз бүрийн хувилбарт бусад нисэх онгоц болон газрын байршил тогтооход мөн ашиглах боломжтой.
Boom Supersonic-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Блэйк Шолл хэлэхдээ “Цэргийн ажиллагаанаас эхлээд гамшгийн хариу арга хэмжээ авах хүртэл өндөр эрсдэлтэй хувилбаруудад цаг хугацаа гэдэг бол стратегийн давуу тал үүсгэж байдаг. Boom болон Northrop Grumman нарын хамтын ажиллагаа нь АНУболон түүний холбоотнуудад хосгүй өндөр хурдны ажиллагаанууд явуулах боломжийг нээж өгч байна” гэжээ.
Overture-ийн анхны нисэх онгоц АНУ-д загвар нь гарч, үйлдвэрлэгдсэн байдаг. Тус онгоц 2024 оноос арилжааны нислэг хийхээр үйлдюэрлэгдэж эхлэн 2026 онд анхны туршилтын нислэгээ хийж 2029 он гэхэд анхны зорчигчдоо тээвэрлэх зорилготой.
Boom Supersonic нь Overture-ийн туслалцаатайгаар агаарын тээвэрлэгчдийн салбарт томоохон өөрчлөлт авчиран хамгийн хурдан бөгөөд ирээдүйтэй дуунаас хурдан агаарын тээвэрлэгч болж байгаа юм. 65-80 зорчигч тээвэрлэх Overture нь энгийн нисэх онгоцноос 8065 км-ийн зайд хоёр дахин хурдтай нисч, 100% онгоцны түлш ашиглан нислэг үйлдэнэ.
Overture онгоц нь усан дээр 1,7 Mach буюу дууны хурдаар нисэх ба хүн ам суурьшсан газруудад 0,94 Mach хурдаар аялах боломжтой бөгөөд хэзээ ч дууны цохилт үүсгэхгүй. 1,7 Mach хурд нь 2099,16 км/ц-ын хурдтай тэнцэнэ. Тус онгоцоор Хойд Америкаас Европ руу явах аялалыг 3 цаг 30 минутын дотор, Номхон далайг 4 цаг 30 минутын дотор гатлах боломжтой юм.
Энэ сарын эхээр Overture дуунаас хурдан онгоцны загварыг олон нийтэд ил болгосон байдаг. Онгоцны загвартай танилцах бол ЭНД ДАРна уу.