ХБНГУ-ын үйлчилгээний салбарын үйлдвэрчний эвлэлээс агаарын тээврийн Луфтханза компанийн газрын үйлчилгээний ажилтнууд ажил хаялт зарлав. Лхагва гарагийн өглөөний 3:45 цагаас маргааш өглөөний 6 цаг хүртэл ажилчид цалин хөлс, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардах болно. Нисэх онгоцны буудлуудад олон долоо хоногийн хүлээлт, зорчигч тээвэрлэхэд асуудал үүссэний дараагаар уг мэдэгдэл гарсан байна.
Германы агаарын тээврийн компанийн ажилтнууд нэмэлт ажлын шаардлага, инфляцийг даван туулахын тулд “цалингаа тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхийг” шаардаж байгаа юм. Үйлдвэрчний эвлэлээс зорчигчдод тухайн цагт олон тооны нислэг цуцлагдах болон саатал гарах тухай анхааруулан энэ байдал нь Германы нисэх буудлуудад угийн хүнд байгаа ажилчдын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх тухай эрсдэлтэй тухай анхааруулга хүргүүлсэн байна.