Нийтлэгдсэн 2022-08-08

ИНЕГ-ЫН ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

ИНЕГ-ын даргын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Тус хуралд ИНЕГ, ИНҮТ түүний харьяа газрын дарга нар оролцож, хариуцсан алба нэгжүүдийн үйл ажиллагааны явц болоод ИНЕГ-ын даргын өмнөх шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг тайлагналаа.

Мөн өнөөдрийн хуралдаанаар байгууллагын дотоод журмыг нийтээр мөрдүүлэх, ажлын байрны хуваарилалтыг зөв зохистой зохион байгуулах, алба нэгжүүд эхний хагас жилийн орлого, зарлага, хэмнэлтийн нарийвчилсан тайланг гаргах, танилцуулах, албаны дарга нарыг санхүүгийн сургалтанд хамруулах, орон нутгийн нисэх буудлуудын удирдлагуудыг санхүүгийн сургалтанд цахимаар хамруулах, үйлдвэрлэлээс бусад албаны ажилтнуудыг илүү цагаар ажиллуулахгүй байх зэрэг хэд хэдэн асуудлыг харьяа газрын удирдлагуудад үүрэг болголоо.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper