Нийтлэгдсэн 2022-08-09

“KOREAN AIR” 2021 ОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД ДӨРӨВ ДАХИН ИХ АШИГ ОЛЖЭЭ

“Korean Air” энэ оны хоёрдугаар улирлын ашиг орлогоо зарлалаа. Тус компани хоёрдугаар улиралд нийт 735.9 тэрбум вон буюу 569.2 сая долларын ашигтай ажиллажээ. Энэ нь өнгөрөгч оны мөн үеийнхээс даруй дөрөв дахин өндөр үзүүлэлт юм. “Korean Air” компани нь Азийн хамгийн хурдацтай сэргэж буй агаарын тээвэрлэгч бөгөөд ачаа тээврийн үйл ажиллагааны туршлага, чадамжаа ашиглан цар тахлын үеийг амжилттай давж гарсан. Тус компани мэдэгдэлдээ: Хоёрдугаар улиралд нефтийн үнэ өндөр, валютын ханш тогтворгүй байсан хэдий ч агаарын тээврийн компанийн зорчигчдын эрэлт хэрэгцээ аажмаар сэргэж, ачааны эрэлт нэмэгдэж байгаа нь өмнөх жилээс илүү үр дүнд хүргэж байна. Мөн цар тахлын үе бол ачаа тээвэр ямар чухал болохыг батласан гэжээ. “Korean Air”-ын хувьд өндөр эрэлт хэрэгцээтэй яаралтай тусламжийн хэрэгсэл, автомашины эд анги, хагас дамжуулагч, электрон бараа зэргийг тив дамнан тээвэрлэхэд гол анхаарлаа хандуулсан нь хүнд үеийг төвөггүй давах зөв стратеги болсон гэж үзэж байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper