Хугацаа 2022.08.04-12
Зорилго:
Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын “Turkish Technic” компаниас 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу тус компанийг ИНД-145-ын дагуу Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагаар гэрчилгээжүүлэх, “Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн А330-243 маягийн 1400 үйлдвэрийн дугаартай агаарын хөлөгт Монгол Улсын бүртгэлийн, дуу чимээний, радио холбооны болон Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох үзлэг шалгалтын ажлуудыг ИНД-47, ИНД-21-ийн дагуу тус тус гүйцэтгэх.
Бүрэлдэхүүн:
- Б.Хүдэрчулуун / Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч /
- П.Ганзориг /НТЧХ-н аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч/
Байршил:
Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот.
Гүйцэтгэл:
2022 оны 08 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын “Turkish Technic” компанийг ИНД-145-ын дагуу гэрчилгээжүүлэх үзлэг шалгалтын ажлыг Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасны дагуу “MCAA/SSC-AW-Org-3. MCAR Part 145 Maintenance Organization Requirements” шалгах хуудсаар дараах чиглэлээр гүйцэтгэсэн болно. Үүнд:
- Ажилтанд тавигдах шаардлага /Personnel requirements /ИНД-145.51/,
- Company Structure,
- Техник үйлчилгээний ажилтны үүрэг гүйцэтгэх цагийн хязгаарлалт /Maintenance personnel duty time limitations /ИНД-145.52/,
- Байгууламжийн шаардлага /Facility requirements /ИНД-145.53/,
- Ангар болон цехүүдийн барилга байгууламжийн байршил, дэлэгрэнгүй мэдээлэл, багтаамж, гэрэлтүүлэг, чийгшил,
- Төхөөрөмж, багаж хэрэгсэл болон материал /Equipment, tools and material /ИНД-145.55/,
- Facilities and Manpower Status,
- Техник үйлчилгээний хяналтын журам /Maintenance control procedures /ИНД-145.59/,
- Эрх олгох журам /Authorization procedures /ИНД-145.60/,
- Technical Training Record,
- Personnel Record,
- C rating capability list,
- Нислэгт тэнцэх чадварын хадгалалт /Continued airworthiness /ИНД-145.61/,
- Бүртгэл хөтлөх /Requirements of records /ИНД-145.63/,
- Аюулгүй байдлын удирдлага /Safety management system /ИНД-145.65,
- Safety Management Manual Rev:01, 01 Dec 2021,
- “MCAA/SSC-AW-14. Approval of Safety Management System Checklist” шалгах хуудсын дагуу шалгасан,
- Техник үйлчилгээний байгууллагын ерөнхий заавар / Maintenance Organisation Exposition Issue:09, Rev:12, 27 May 2022/ заавар нь ИНД-145.67-д заасан шаардлагуудыг хангаж байна.
2022 оны 08 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд “Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн шинээр үйл ажиллагаандаа ашиглах гэж буй А330-243 маягийн 1400 үйлдвэрийн дугаартай агаарын хөлөгт Монгол Улсын бүртгэлийн, дуу чимээний, радио холбооны болон Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох үзлэг шалгалтын ажлуудыг ИНД-21, ИНД-47-ын холбогдох шаардлагууд болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 3.5, 3.11, 3.25-д заасны дагуу “MCAA/SSC-AW-15. Checklist for the Certificate of Aircraft Registration”, “MCAA/SSC-AW-4. Checklist for the Issue, Renewal of Certificate of Airworthiness” шалгах хуудсуудаар дараах чиглэлээр гүйцэтгэсэн болно. Үүнд:
- Өргөдөл гаргагч нь тухайн агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч мөн эсэх – ИНД-47.53.а,
- ИНЕГ-047/01 маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн эсэх – ИНД-47.53.б,
- Агаарын хөлгийн маяг, үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн дугаарыг нотлох баримт – ИНД-47.53.в,
- Таних тэмдэг, будган зураглалд тавигдах шаардлага – ИНД-47,
- Үндэсний болон бүртгэлийн таних тэмдэг – ИНД-47.103,
- Агаарын хөлгийн маягийн гэрчилгээ, түүний өгөгдөхүүн – НТЧХ-ийн заавар 3.2.3,
- Агаарын хөлгийн осол зөрчлийн мэдээлэл /Aircraft accident, incident statement/ – НТЧХ-ийн заавар 3.2.3,
- Өмнөх бүртгэгч улсын бүртгэлийн гэрчилгээ – НТЧХ-ийн заавар 3.2.3,
- Өмнөх бүртгэгч улсын НТЧ-ын гэрчилгээ – ИНД-21,
- Сүүлийн их засвар “ C check”,
- Загварын өөрчлөлт,
- Хатуу цагтай эд анги,
- Бүх хэсгийг хамарсан цахилгааны монтажийн дүн шинжилгээ,
- Будган зураглал,
- Жин балансын тайлан,
- Нислэгт тэнцэх чадварын удирдамжуудын гүйцэтгэл (AD), SB,
- Зүүн болон баруун хөдөлгүүрийн үзлэг,
- Агаарын хөлгийн биет үзлэг шалгалт,
Дүгнэлт:
Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын “Turkish Technic” компани нь ИНД-145 болон Нислэгт тэнцэх чадварын хэлстийн үйл ажиллагааны зааврын 4.1.8-д заасан шаардлагуудыг хангаж байгаа тул Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ олгох боломжтой тухай 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 950/22 тоот байцаагчийн дүгнэлт гаргасан.
“Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн А330-243 маягийн 1400 үйлдвэрийн дугаартай агаарын хөлөгт Монгол Улсын бүртгэлийн, дуу чимээний, радио холбооны, Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох бичиг баримтын болон биет үзлэг шалгалтын ажлуудыг гүйцэтгэсэн бөгөөд ИНД-21, ИНД-47, Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 3.5, 3.11, 3.25-д заасан шаардлагуудыг хангаж байна.
Хянасан ……………………………… Б.Хүдэрчулуун / Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч /
Тайлан бичсэн ……………………. П.Ганзориг /НТЧХ-н аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч/
2022.08.15