МИАТ ТӨК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02/882 дугаартай албан хүсэлт болон “Кореан Эйр” компанийн “Cabin Crew Training Center” сургалтын байгууллагын САА 24141/01 өргөдлийн маягт, сургалтын байгууллагын гэрчилгээ болон хавсралт “Үйл ажиллагааны тодорхойлолт”-ын хүчинтэй хугацааг сунгах хүсэлтэй ирүүлсэнтэй холбогдуулан тус сургалтын байгууллагад ИНД-141.11-ийн дагуу дахин гэрчилгээжүүлэх үзлэг шалгалтыг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрүүдэд гүйцэтгэлээ.
Үзлэг шалгалт гүйцэтгэсэн бүрэлдэхүүн:
- Н.Заяа /Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч/
- Н.Ганчимэг /Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч/
Үзлэг шалгалт гүйцэтгэсэн чиглэл:
- “Cabin Crew Training Center” сургалтын байгууллагын удирдлагуудтай уулзаж, үзлэг шалгалтын зорилго, чиглэлийг танилцуулах;
- Ажилтан, албан тушаалтанд тавигдах шаардлага;
- Бүртгэл, тэмдэглэлд тавигдах шаардлага;
- Харьяа улсын Иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас олгогдсон хүчин төгөлдөр /АТО/ гэрчилгээ, Үйл ажиллагааны тодорхойлолт, заавар,
- “Сabin Crew Training Center” cургалтын байгууллагын багшлах бүрэлдэхүүний гэрчилгээжилт, анги танхим, тоног төхөөрөмжтэй танилцах;
- Б767-300 маягийн агаарын хөлгийн “Door Operation Training” сургалтын техник тоног төхөөрөмжтэй танилцах, тэдгээрийн хүчин төгөлдөр гэрчилгээ,
- Нисэх бүрэлдэхүүн болон агаарын хөлгийн үйлчлэгч нарын онцгой тохиолдлын үед хамтран ажиллах үйл ажиллагааны журам,
- Эмнэлгийн анхан шатны сургалт, дадлага
- Авран хамгаалах тоног төхөөрөмж, сургалт дадлага
- Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн “Approved Training Organization(ATO) Procedure Manual Appendix 7/Management Personnel Qualifications Checklist/Job-Aid” хяналтын хуудсыг ашиглан хяналт шалгалт гүйцэтгэх;
- Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн “Approved Training Organization (ATO) Procedure Manual Appendix 10 /MCAA Inspector Checklist / Job-Aid Inspection of Training Facilities/” хяналтын хуудсыг ашиглан хяналт шалгалт гүйцэтгэх;
“Cabin Crew Training Center” сургалтын байгууллагын удирдах албан тушаалтнуудтай үзлэг шалгалтын нээлтийн уулзалтыг 2022.08.16-ны өдрийн 09:30 цагт зохион байгуулсан.
Тус уулзалтаар Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газраас тухайн байгууллагын үйл ажиллагаанд гүйцэтгэх үзлэг шалгалтын зорилго, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, чиглэлийг танилцуулж үзлэг шалгалтыг эхлүүлсэн.
Тус үзлэг шалгалтын нээлтийн уулзалтад “Cabin Crew Training Center” сургалтын байгууллагын дараах удирдах албан тушаалтнууд оролцсон болно. Үүнд:
- Do In Jeong General Manager, Cabin Crew Training Team
- Hwi Kon Park General Manager, Cabin Crew Training Team
- Jinho Yang Manager, Cabin Crew Training Team
- Hwang Ji Hoon Manager, Cabin Crew Training Team
ИНД-141.51 /Ажилтанд тавих шаардлага/-ын хүрээнд:
Тус байгууллагын удирдах албан тушаалтнуудын ажлын дадлага туршлага, хувийн хэрэг, холбогдох баримт бичгүүдтэй танилцсан. /Баримт бичгүүдийг байцаагчийн дүгнэлтэд хавсаргав./
ИНД-141.53. /Хангалт, хэрэгсэлд тавигдах шаардлага/
– B737/800, В767/300 Door Operation Training
– Emergency Procedure Training Mock-Up
– Emergency Evacuation Training Mock-Up
– Emergency Equipment Training Room
– First-Aid Training Room
– Aviation Security Training Room
– Fire Fighting Training Room
– Class rooms
“Сabin Crew Training Center” cургалтын байгууллагын багшлах боловсон хүчин, анги танхим, ашиглаж буй барилга байгууламж, Б767-300 маягийн агаарын хөлгийн “Door Operation Training”, Эмнэлгийн анхан шатны сургалт, Авран хамгаалах сургалт, Онцгой тохиолдолын үеийн усан дээрх авран хамгаалах сургалтын техник тоног, төхөөрөмж, аврах хэрэгсэлтэй нэг бүрчлэн танилцсан. /Баримтуудыг байцаагчийн дүгнэлтэд хавсаргав./
ИНД-141.55 /Баримт бичиг/-ын хүрээнд:
БНСУ-ын эрх бүхий байгууллагаас олгогдсон хүчин төгөлдөр гэрчилгээ, Үйл ажиллагааны тодорхойлолт, зөвшөөрөгдсөн сургалтууд, сургалтын заавар, журмуудтай танилцсан. Мөн B767 агаарын хөлгийн “Авран хамгаалах сургалтын хөтөлбөр”, агаарын хөлгийн үйлчлэгч, багш агаарын хөлгийн үйлчлэгч нарын сургалт болон дадлагын хөтөлбөрийг шалгасан болно. /Баримтуудыг байцаагчийн дүгнэлтэд хавсаргав./
ИНД-141.57 /Сургалт зохион байгуулах болон үнэлгээ хийх/, ИНД-141.59 /Бүртгэл хөтлөх/ хүрээнд:
ҮГХ-ийн “Approved Training Organization (ATO) Procedure Manual Appendix 7 /Management Personnel Qualifications Checklist/Job-aid”, Appendix 10 /MCAA Inspector Checklist/Job-aid Inspection of Training Facilities/” зэрэг хяналтын хуудсыг ашиглан ашиглан үзлэг шалгалтыг гүйцэтгэсэн. /Хяналтын хуудас байцаагчийн дүгнэлтэд хавсаргав./
Дахин гэрчилгээжүүлэх үзлэг шалгалтаар “Кореан Эйр” компанийн “Cabin Crew Training Center” сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагаа нь ИНД-141 дүрмийн шаардлагуудын хүрээнд явагдаж байна гэж ажлын хэсэг үзлээ.
Тайлан бичсэн:
ҮНЭМЛЭХ , ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Н.ЗАЯА
ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Н.ГАНЧИМЭГ