Дэлхийн ослын түвшин бараг 10%-иар буурсан байна.
Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагын (ICAO) 2022 оны Аюулгүй байдлын тайланд дурдсанаар өнгөрсөн онд дэлхийн ослын түвшин 2020 онтой харьцуулахад 9.8 хувиар буурчээ. Энэ нь сүүлийн таван жилд тохиолдсон хамгийн бага осол гарсан үзүүлэлт байв. ICAO өнгөрөгч Пүрэв гарагт гаргасан тайлангын мэдэгдэлдээ “Өнгөрсөн онд агаарын тээврийн ослын тоо 9.8%, ослын улмаас нас барагсдын тоо 66%-иар буурсан. Энэ бол маш сайн үзүүлэлт бөгөөд дэлхийг өнөөгийн нөхцөлд агаарын тээвэр нь хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл гэдгийг дахин баталлаа” гэсэн байна.