Нийтлэгдсэн 2022-08-26

ИКАО-ЫН ГИШҮҮН УЛС ОРНУУД 2050 ОН ГЭХЭД ХҮЛЭМЖИЙН ХИЙГ ТЭГ ТҮВШИНД ХҮРГЭХ ЗОРИЛТЫГ ДЭМЖИЖ БАЙНА

Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага /ИКАО/-аас 2022 оны 7 дугаар сарын 19-22-ны өдрийн хооронд зохион байгуулсан байгаль орчныг хамгаалах дээд түвшний хэлэлцүүлэгт оролцсон ИКАО-ын гишүүн улс орны албаны хүмүүс “Парисын Хэлэлцээр”-ийн зорилтыг эрчимжүүлэх, 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх, дэлхий нийтийн урт хугацааны зорилтод хүргэхийн тулд НҮБ-ын агентлагаар дамжуулан цаашид хамтран ажиллахыг улс орнуудад уриаллаа.

Канад улсын Монреал хот дахь ИКАО-ын төв байранд дөрөв хоног үргэлжилсэн тус хэлэлцүүлэгт 119 орны төлөөлөл болох сайд, дээд түвшний албан тушаалтнуудаас гадна Олон улсын бусад байгууллагуудаас нийт 700 гаруй төлөөлөгч  цахимаар болон биечлэн оролцсон байна.

ИКАО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Хуан Карлос Салазар хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ “Цар тахлыг даван туулж, түүнээс гарах үр дагавараас ангижрах болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх эдгээр ажлууд нь хамтдаа хийгдэнэ. Агаарын тээвэр нь дэлхий дахинд томоохон байр суурь эзэлдэг онцгой ач холбогдолтой салбарын хувьд хүлэмжийн хийг бууруулах, түүнийг тэг түвшинд хүргэх тогтвортой ирээдүйн төлөө манлайллыг харуулах сайхан боломж гарч байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Хэлэлцүүлгээр сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи, шинэ маягийн агаарын хөлөг болон агаарын хөлгийн сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрлэлийн хаягдал хийнээс гаргаж авсан Био түлш шатахууны хангалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад дэлхийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр гишүүн улс орнууд, олон улсын байгууллагуудын саналыг авч хэлэлцсэн байна.

ИКАО-ын Зөвлөлийн Байгаль орчныг Хамгаалах Хорооноос (CAEP) гаргасан тайлангийн үр дүнд дэлхий нийтийн зорилтын талаар тодорхой тохиролцоонд хүрсэн бөгөөд агаарын тээврийн CO2 ялгаруулалтыг бууруулах асуудал нь Ассамблейн 41-р чуулганы үеэр улс орнуудын хэлэлцүүлгийн гол сэдвийн нэг байх ажээ.

Хэлэлцүүлгийн үр дүнг 8 дугаар сард ИКАО -ийн Зөвлөлөөр, 9 дүгээр сард болох ИКАО-ын Ассамблейн 41 дүгээр чуулганаар тус тус хэлэлцэх юм байна.

Эх сурвалж: Countries’ support global ‘Net-zero 2050’ emissions target to achieve sustainable aviation – Uniting Aviation

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper