Нийтлэгдсэн 2022-09-01

“БУЯНТ-УХАА” САЛБАР ЦЭЦЭРЛЭГ НИСЭХИЙН ЖААЛУУДАА УГТАН АВЛАА

Иргэний нисэхийн салбарын ажилтан, албан хаагчдын хүүхдүүдэд зориулан бүтээн байгуулсан цэцэрлэг өнөөдөр 2022-2023 оны хичээлийн жилийн үйл ажиллагаагаа эхлүүлж, бяцхан шавь нараа угтан авлаа. Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбарт энэ хичээлийн жилд бага, дунд, ахлах, бэлтгэл гэсэн нийт 6 бүлгийн 216 хүүхэд суралцана. 250 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан, Боловсролын салбарын тэргүүлэх зэрэгтэй багш Э.Батнавч нээлтийн үеэр “Эрхэм хүндэт эцэг эхчүүд, энхрий бяцхан шавь нар, эрдэмтэн багш нартаа шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэе. Манай “Буянт-Ухаа” салбар цэцэрлэг сургалтын материаллаг бааз, сургалтын орчноо шинэчлэн тохижуулж, шинэ хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Бяцхан шавь нартаа сурлагын өндөр амжилт хүсье” гэлээ.

Хотын төвөөс зайдуу ажилладаг, ажилдаа ирж очихдоо багагүй цаг зарцуулдаг  Иргэний нисэхийн салбарын ажилтнуудад бага насны хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх, авахад багагүй хүндрэлтэй байсан. Тиймээс ИНЕГ-аас ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс энэхүү цэцэрлэгийг бүтээн байгуулж, өнгөрсөн хичээлийн жилд үйл ажиллагааг нь эхлүүлсэн юм.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper