Нийтлэгдсэн 2022-09-02

“ГАМШГААС ХАМГААЛАХ МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТ БОЛЛОО

Албан тушаалтнуудад гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт, бүтэц, тогтолцооны талаар онол, арга зүйн цэгцтэй мэдээллийг хүргэж гамшгаас хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлж болох талаар анхан шатны мэдлэгийг олгох зорилгоор ИНҮТ-өөс Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгаас хамгаалах менежмент” сэдэвт сургалтыг “Буянт-Ухаа” ОУНБ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалтад гамшгаас хамгаалах штабын гишүүд, алба хэлтсийн дарга нар болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан 40 гаруй ажилтан хамрагдлаа.

Сургалтаар гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн эрсдэлийн менежент, гамшгаас хамгаалах төлөвлөлт, ослын үеийн удирдлагын тогтолцоо, осол болон үйл явдлын төлөвлөлт, ослын үеийн нөхцөл байдлын үнэлгээ гэсэн сэдвүүдээр хичээл орж, суралцагчдыг баг болгон хуваан нөхцөл байдлыг үнэлэх, хариу арга хэмжээний шуурхай төлөвлөлт боловсруулах дадлага хийлээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper