Монгол Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлэн ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Балдандоржийн Алтанцом, Дотоод аудитын албаны ахлах аудитор Галсанпунцагийн Баянжаргал нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.
Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогч Нанзаддоржийн Наранцэцэг, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Нийтийн хоол үйлчилгээний албаны дарга бөгөөд технологич Ванчигийн Хишиг-Өлзий, тус буудлын Теле мэдээлэл холбооны албаны галын дуудлага хүлээн авагч-операторч Мөнсөлийн Манлайхүү нар “Алтан гадас одон”-гоор, Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны Навигацийн хэсгийн ээлжийн инженер Батмөнхийн Батжаргал, Ажиглалт автоматжуулалтын хэсгийн Шуурхай ажиллагааны тасгийн ахлагч инженер Даваахүүгийн Атарсайхан, Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албаны тооцооны нягтлан бодогч Шаравын Даваасамбуу нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялаалаа.
Төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж, одон, медалиар энгэрээ мялаасан эрхэмүүдээ ИНЕГ-ын Даргын зөвлөл болон хамт олон хүндэтгэн угтаж, гарын бэлэг гардууллаа.