Нийтлэгдсэн 2022-09-12

НААХЗА-НЫ АЭРОДРОМ АГААРЫН НАВИГАЦИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН БАЙЦААГЧИЙН  СИНГАПУР УЛСАД  СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТАЙЛАН

2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр

Сингапур улсын засгийн газрын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Сингапурын Нисэхийн Академи-д зохион байгуулагдсан Аэродромын аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн “Safety Oversight Inspectors (Aerdrome)” сэдэвт тэтгэлэгт сургалтад 2022 оны 8 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд хамрагдлаа.

Энэхүү сургалт нь Oлон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын аэродромын гэрчилгээжүүлэлтийн аргачлалыг судлах, нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчдад хяналтын үүргээ үр дүнтэй гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Сургалт  дараах сэдэвүүдийн хүрээнд явагдсан.Үүнд:

  1. Аэродром ашиглалтын аюулгүй ажиллагааны танилцуулга
  2. Аюулгүй ажиллагааны хяналтын үүрэг, хариуцлага
  3. Аэродромын гэрчилгээжүүлэлт
  4. ИКАО-ын Annex 14, Бүлэг 1, Аэродромын төлөвлөлт, ашиглалт  үйл ажиллагаа
  5. Зохицуулагчийн аюулгүй ажиллагааны хяналтын үүрэг
  6. Нисэх буудлын операторын үүрэг хариуцлага
  7. Аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн үүрэг, хариуцлага
  8. Аэродромын гарын авлага түүний ач холбогдол
  9. Аэродромын аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо
  10. Эрсдлийн үнэлгээ, аюулгүй байдлын баталгаа, аюулгүй ажиллагааны соёл
  11. Аэродромын үйл ажиллагааны хяналт шалгалт
  12. Аэродромын техникийн хяналт шалгалт
  13. Аэродромын яаралтай тусламжийн үйлчилгээ, тоног төхөөрөмжийн суурилуулалт
  14. Аэродромын засвар үйлчилгээ
  15. Нисэх буудлын аюулгүй ажиллгааны аудит шалгалтыг зайнаас гүйцэтгэх /Виртуал/

Дээрх сэдэвүүдтэй холбоотойгоор аэродромын аюулгүй байдал, нисэх буудлын зөв төлөвлөлт, зураг төсөл, аэродромын ашиглалт, засвар үйлчилгээ, агаарын хөлгийн аюулгүй байдал, осол зөрчлүүд гарахад нөлөөлөх хүчин зүйлүүд, ИКАО-аас гаргасан стандарт, зөвлөмжүүд, аюулгүй ажиллагааны хяналтын критик элементүүд, улсын аюулгүй ажиллагааны хөтөлбөрийн зарчмууд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоотой холбоотой баримт, материалуудыг судалсан.

Нисэхийн аюулгүй ажиллагаа гэж юу вэ? ИКАО-ын Док 9859–д Нисэхийн үйл ажиллагаанд оролцож байгаа агаарын хөлөг болон бусад үйл ажиллагаанд шууд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой эрсдлийг тодорхойлох ба эрсдлийг бууруулах, зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл хянах чадвар гэж тодорхойлсон байдаг.

Нисэх буудлын ашиглалтын аюулгүй байдлыг хангахад аэродромууд олон улсын стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах шаардлагатай бөгөөд  аюулгүй ажиллагааны  зорилтуудыг хангахын тулд:

Холбогдох аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүдийг дагаж мөрдөх, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, Аэродром операторын аюулгүй ажиллагааны дотоод аудит болон зохицуулагч байгууллагын аюулгүй ажиллагааны хяналтын системтэй байх шаардлагатай.

Аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүдийг дагаж мөрдөхгүй байх, аюулгүй байдлын судалгаа, эрсдэлийн үнэлгээ дутмаг, эрсдэлийг бууруулах зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй, улс төрийн дарамт шахалт нь буруу шийдвэр гаргах, үйл ажиллагаанд хүндрэл, бэрхшээл гарахад хүргэдэг ба үйл ажиллагаанд мөрдөх тодорхой зааврыг боловсруулаагүй, үйл ажиллагаанд хангалттай  үнэлгээ өгөөгүй, аюулгүй ажиллагаанд нарийвчилсан үзлэг, шалгалт хийгдээгүй, шалгалтаар зохицуулагчийн хяналт хангалтгүй байх зэрэг нь осол зөрчил гарах үндсэн шалтгаан болдог.

ICAO-ийн Global RWY буюу ХБЗ-ны гадаргуугийн нөхцөл байдлын талаархи 2017 оны дэлхийн тайланд аэродромын хөөрөх буух зурвасны аюулгүй ажиллагаанд:

  • Нислэгийн үйл ажиллагааны стандарт журам буюу Standard Operating Procedure /SOP/ хангалтгүй;
  • Аюулгүй ажиллагааны зохицуулагчийн хяналт хангалтгүй;
  • SMS хангалтгүй эсвэл байхгүй;
  • Цаг уурын нөхцөл;
  • Хөөрөх суух зурвасны бохирдол
  • Аэродромын зураг төсөл, ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдгийг мэдээлсэн байна.

Аюулгүй ажиллагааны  хяналт нь эцсийн дүндээ улсын нисэхийн зохицуулагчийн болоод  компанийн, нисэх буудлын операторын, мөн бусад нисэхийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үндсэн үүрэг, хариуцлага бөгөөд нисэх онгоцны буудалд тавигдах олон улсын шаардлага, ICAO-ийн Хавсралт 14, I бүлэг дэхь байгууламж, үйлчилгээний шаардлага, муж улсын иргэний нисэхийн дүрэм, ерөнхийдөө ICAO-ийн Хавсралт 14-ийн техникийн үзүүлэлтүүд дээр үндэслэсэн, ИКАО-ын (Чикагогийн конвенц)-ын дагуу улсуудын хүлээсэн үүрэг юм.

Үндсэндээ нисэхийн аюулгүй ажиллагаанд Аюулгүй ажиллагааны зохицуулагч голлох  үүргийг гүйцэтгэх бөгөөд нисэх буудлын ашиглалтын аюулгүй ажиллагааны баталгаа болгож, ИНЕГ үнэлгээг тохиролцсоны үндсэн дээр хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн Тусгай зөвшөөрөл олгох буюу гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг явуулах юм. Аэродром төлөвлөгч, зохион бүтээгч, гүйцэтгэгч нар бүгд хариуцлага хүлээх ёстой.

Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч үүрэг, хариуцлагынхаа хүрээнд хяналт шалгалт хийхдээ:

  1. Өгөгдсөн үүргээ шударга, нэг талыг баримтлахгүй биелүүлэ,
  2. Холбогдох дүрэм, журам,зааврын талаар бүрэн мэдлэгтэй байх,/ICAO Annex14,ИНД/
  3. Нуугдмал, далд согогуудыг олж харахын тулд хайрцагнаас гарч бодох,
  4. Аливаа зөрчлийг илрүүлэхийн тулд системтэй бодож, анхаарлаа төвлөрүүлэх
  5. Болзошгүй аюултай нөхцөл байдалд бэлтгэлтэй байх,
  6. Шаардлагатай бүх нотлох баримтыг цуглуулах чадвартай байх.
  7. Үзлэг шалгалтын тайлан дүгнэлтийг үнэн, зөв, товч тодорхой бичих чадвартай байх шаардлагатай.

Аюулгүй ажиллагааг хангах хэрэгцээ шаардлагууд нь осол, зөрчлийн өнгөрсөн түүх болон статистик өгөгдөл мэдээн дээр тулгуурлан гарч ирсэн.

  • Flight Safety Foundation /FSF/-ийн 1999-2009 оны 10 жилийн хугацааны мэдээлэлд – Онгоцны их биеийн гэмтлийн 45% нь ойртох болон буух үеийн ослын улмаас;
  • ICAO-ын Accident/Incident Data Reporting /ADREP/ -ийн 2000-2009 оны 10 жилийн мэдээлэлд –Ослын 25% нь Runway Excursion улмаас;

Runway Excursion ( RE ) гэдэг нь ХБЗ-ийн гадаргуугаас хазайх буюу давах явдал юм (ICAO). Эдгээр гадаргуу дээрх үйл явдлууд нь нисэх онгоц хөөрөх эсвэл газардах үед тохиолддог бөгөөд тогтворгүй ойртохоос эхлээд хөөрөх буух зурвасын нөхцөл,олон хүчин зүйлийг хамардаг.

  • Boeing-ын мэдээлэлд – нийт осол, ноцтой ослын бараг 70% нислэгийн ойртох, буух үе шатанд тохиолддог;
  • IATA Safety Reports –ын 2013, 2014-2018 оны мэдээлэлд- Runway Excursion буюу ХБЗ-ийн гадаргуугаас хазайх буюу давах явдал нь осол, зөрчил гарах 3 шалтгааны нэг гэж мэдээлсэн байдаг.

FSF, IATA болон Европын зарим түншүүд хамтаран “Global Action Plan for Prevention of Runway Excursions” буюу “Runway Excursion”-аас урьдчилан сэргийлэх  үйл ажиллагааны GAPPRE хөтөлбөрийг гаргасан.

GAPPRE хөтөлбөр нь нисэх буудлын аюулгүй байдалтай холбоотой агаарын тээврийн компаниуд, нисэх онгоцны буудлууд, ANS буюу агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг хамарсан бөгөөд:

– RWY хөөрөх буух зурвас болон RESA-ийн хүрэлцээтэй байдлын шаардлага хангаагүй тохиолдолд эрсдэлийг бууруулах;

– Ус зайлуулах хоолойн хүрэлцээ ба хөөрөх буух зурвасны гадаргуугийн үрэлтийн шинж чанар ,зурвасыг сэргээн засварлах буюу шинэчлэх;

– RWY-хөөрөх буух зурвасыг цаг тухайд нь шалгаж, гадаргуугийн бохирдуулагчийг цэвэрлэх;

– Хөөрөх буух зурвасны ил харааны хэрэгслийн хангалт, ашиглалтын байдал;

– ICAO-ийн Global Reporting Format (GRF)-ын дагуу RWY гадаргуугийн нөхцөл байдлын үнэлгээ;

– “Аэродромын бат бөх аюулгүй байдлын  журам”-ын дагуу Хөөрөх буух зурвасыг сайжруулах, засварлах ажлын тухай зөвлөмжүүдийг тусгасан.

IСAO-ийн Annex 14-ийн  Бүлэг-1 Аэродромын төлөвлөлт болон үйл ажиллагааны шаардлагуудын хүрээнд аэродромын гэрчилгээжүүлэлт, аэродромын өгөгдөл, физик үзүүлэлтүүд, ХБЗ, ЯЗ, саадаас чөлөөлөгдсөн зурвас, торомзлох зурвас, төгсгөлийн аюулгүйн зурвас, перрон, хүлээх байрлал, саадыг хязгаарлах болон зайлуулах, саадыг хязгаарлах гадаргууны шаардлагууд, Ил харааны болон навигацийн хэрэгслүүд, заагч болон дохионы хэрэгслүүд, будган тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, ил харааны тэмдэгтүүд, Аэродром ашиглалт, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага, зөвлөмжүүдийг судалсан.

ICAO Anneх 14-ийн стандарт зөвлөмжүүд нь аэродром дээрх олон улсын аюулгүй байдлын үндсэн үзүүлэлтүүд, техникийн үзүүлэлтүүд, эдгээрийг улс орнууд тохируулан өөрчлөх боломжтой, тухайн орон нутгийн нөхцөл байдал, нисэх буудлын аюулгүй байдлын хяналтын аудитын хамрах хүрээ, хөтөлбөрүүд, нисэх онгоцны ашиглалтын талаарх зөвлөмж, аюулгүй байдлын асуудал, аэродромын баталгаажуулалт, мөн ил харааны хэрэгслийн техникийн үзүүлэлтүүд мөн түүнчлэн Аэродромд үзүүлэх аврах болон гал түймэртэй тэмцэх үйлчилгээг багтаасан аэродромын онцгой байдлын төлөвлөлт, хариу арга хэмжээний тухай заалтууд, зэрлэг амьтдын аюулыг хянах, бууруулах, осолд орсон нисэх онгоцыг зурваснаас зайлуулах, аэродромын хөдөлгөөний бүсэд тоног төхөөрөмжийн суурилуулалт зэрэг үйл ажиллагааны аюулгүй байдал, бусад асуудлын талаарх заалтууд болон аэродромын засвар үйлчилгээний талаарх хөөрөх буух зурвасын хучилт, хөөрөх буух зурвасын хүчитгэл, ил харааны хэрэгслүүдэд хийгдэх засвар үйлчилгээг хэрхэн хийдэг талаар заавар , зөвлөмжүүдийг агуулсан байдаг.

Аэродромын гэрчилгээжүүлэлтийн талаар

Аэродромын гэрчилгээжүүлэлтийн хамрах хүрээ, Аэродромын гэрчилгээ олгох, сунгах ажлыг олон улсад хэрхэн зохион байгуулдаг тухай танилцуулсан. Мөн ИКАО-ийн АННЕКС 19–Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо, ИКАО ПАНС-Аэродром (Док 9981): Нисэхийн судалгаа, Эрсдэлийг буруулах арга хэмжээ, ИКАО Док 9774 Аэродромын гэрчилгээжүүлэлтийн заавар, Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны заавар, Хучилтын гадаргуун байдлыг үнэлэх, тооцоолох, тайлагнах аргачлал, ХБЗ-руу зөвшөөрөлгүй нэвтрэхээс сэргийлэх заавар зэрэг баримт материалуудтай танилцсан.

Аэродромыг баталгаажуулах үндсэн элементүүд нь:

– Иргэний нисэхийн тухай хууль тогтоомжууд нь гэрчилгээ олгох шалгуур болно

– ИНЕГ-ээс тогтоосон аюулгүй ажиллагаанд хяналт тавих, дүрэм журмууд,

– ИНЕГ-ын хүний нөөц, орон тоо, техникийн зохицуулалт,

– Шалгах ажилтнууд болон бүх оролцогч талуудад зориулсан удирдамж,

– Аэродромыг баталгаажуулалтын үйл явц,,

– Баталгаажуулалтын дараах аюулгүй ажиллагааны хяналт, тандалт,

– Илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ зэрэг болно.

Хууль тогтоомжийн  хүрээнд зохицуулагч-д:

  • Хангалттай эрх мэдлийг шилжүүлэх өгөх,
  • Зохицуулагчийн зүгээс шаардлага, зөвлөмж, техникийн удирдамж зэргийг боловсруулж, нийтлэх ба бүх зохицуулалтын эрх,
  • Үл нийцэл, зөрчлийг арилгах, залруулах арга хэмжээ авхуулах,
  • Хууль, дүрэм зөрчсөн бол /захиргааны, хуулийн, санхүүгийн/ зохих арга хэмжээ авах
  • Аэродромын байгууламж, үйлчилгээ, тоног төхөөрөмжид аудит хийх, шалгах журмыг тогтоох,
  • Аэродром болон бусад объект руу чөлөөтэй нэвтрэх,
  • Аюулгүй ажиллагаанд хяналт тавих, аудит, шалгалт хийх зэрэг эрхийг олгоно.

ИНЕГ нь хяналт, зохицуулалтын бүх механизм, дүрэм, журам, техникийн удирдамжийг боловсруулах, хадгалах, аюулгүй ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэхийн тулд сайн бэлтгэгдсэн боловсон хүчнээр хангагдсан байх, аюулгүй ажиллагааны хяналтын аудит, шалгалт нь хараат бус, бодитой, хууль бус нөлөөллөөс ангид байхыг баталгаажуулах, ажилтнуудыг давтан сургах хөтөлбөртэй байх, шаардлагатай лавлагаа, баримт бичиг бүхий сайн тоноглогдсон архив болон номын сантай байх шаардлагатай.

IKAO Annex 14-ын1.4-р хэсэгт “….Аэродромд гэрчилгээ олгох нь тухайн аэродром дээр үйл ажиллагаа явуулж буй агаарын хөлгийн оператор болон бусад байгууллагуудын хувьд: аэродромийн өгөгдөл, физик үзүүлэлтүүд, байгууламж, тоног төхөөрөмжүүд нь аэродромд тавигдах шаардлагыг хангаж байгааг нотлох баримт болох бөгөөд  гэрчилгээ олгосон хугацаанд шаардлагуудыг дагаж мөрдөх чадвараа хадгалах, баталгаажуулах байгууллагын хувьд үйл ажиллагаанд тавих хяналтаа үргэлжлүүлэх үндсэн суурь болдог.

Аэродромын гэрчилгээжүүлэлтийн талаарх мэдээллийг нисэхийн мэдээллийн эмхтгэлд (AIP) нийтлэхийн тулд нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагад өгөх ёстой.

1.4.1 Улс орнууд зохицуулалтынхаа хүрээнд Хавсралт 14-т заасан техникийн нөхцөл, шаардлагуудын дагуу олон улсын зориулалтаар ашиглаж буй аэродромуудын үйл ажиллагааг баталгаажуулна.

1.4.2.Улс орнууд нийтийн зориулалтаар ашигладаг нээлттэй аэродромуудыг баталгаажуулна. Энэ нь ICAO-ийн хавсралтад заасан холбогдох техникийн үзүүлэлтүүдийн дагуу ICAO Doc 9981–PANS Aerodromes-д аюулгүй байдлын үнэлгээг багтаасан нарийвчилсан зааварчилгаатай. Аэродромыг баталгаажуулах үе шатуудын тодорхой журмыг ICAO Doc 9981, PANS – Aerodromes-д , нэмэлт удирдамжийг ICAO Doc 9774 буюу Аэродромыг баталгаажуулах гарын авлагад заасан.

ICAO-ийн Annex 19-д улс орнуудыг төрийн аюулгүй байдлаа тогтоосон аюулгүй ажиллагааны хөтөлбөртэй байхыг шаарддаг. /SSP хөтөлбөр/

SSP хөтөлбөр нь дараахь бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулна.

  1. Улсын аюулгүй байдлын бодлого, зорилт;
  2. Аюулгүй байдлын эрсдлийн удирдлага;
  3. Улсын аюулгүй байдлын баталгаа;
  4. Улсын аюулгүй байдлыг сурталчла;

Улсын аюулгүй ажиллагааны хөтөлбөр нь нисэхийн үйл ажиллагааны хэм хэмжээнд тохирсон байна.
Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн зөвшөөрөгдөх түвшинг төрөөс тогтооно.

Улс бүрийн нисэхийн аюулгүй ажиллагааны байгууллага нь эрх мэдлийнхээ хүрээнд гэрчилгээжсэн сургалтын байгууллага, агаарын хөлгөөр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, гэрчилгээжсэн аэродромууд болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас SMS–ийг шаардана.

Аэродромын аудит хяналт, шалгалтын талаар

   Аэродромын байцаагчийн үүрэг, хариуцлага, Аудитын зарчим, техник ба үйл явц, нислэг үйлдвэрлэл явагдаж байхад барилгын ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа, аэродромын аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоон дахь аудит, Хучилт, тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, саад, Аврах, гал унтраах, Сургалтын хөтөлбөр: Бүртгэл, баримт бичиг, Нислэгийн талбайд автомашин жолоодох сургалт, Шатахууны байгууламж, ХБЗ-руу зөвшөөрөлгүй нэвтрэхээс сэргийлэх, Зэрлэг ан амьтан болон гадны биетийн эрсдэлийн менежмент гэх зэрэг баримт бичгүүдийг судалж, хэрхэн аэродромын аудит хяналт, шалгалт гүйцэтгэх шаардлагатай мэдлэг, аргачлалыг олж авсан.

Аэродромын аюулгүй ажиллагааны  байцаагчийн чадамжийн шаардлага нь:

  • Аэродромын ерөнхий зааварыг судалсан,
  • Газар дээр нь тодруулга, шалгалт хийхэд аюулгүй ажиллагаанд гарч болзошгүй асуудлуудыг мэддэг байх;
  • Үзлэгт хамрагдах байгууламж, тоног төхөөрөмж, үйлчилгээ тус бүрийг шалгах иж бүрэн хяналтын хуудсыг бэлтгэсэн байх,
  • Шаардлагатай багаж хэрэгсэл, хэмжих хэрэгслээр өөрийгөө хангах /камер, хамгаалалтын хантааз, зай хэмжих дугуйт метр, налуу хэмжигч төхөөрөмж , холбооны хэрэгсэл гэх мэт}
  • Аюулгүй ажиллагааны бүх дүрэм, журам, зааврын талаар хангалттай, мэдлэгтэй байх,
  • Нисэх буудлын төлөвлөлт, ашиглалтын талаар хамгийн сүүлийн үеийн техникийн мэдээлэлтэй байх,
  • Нисэх буудлын дэд бүтэц, зураг төсөл,барилга байгууламжийн ажлын туршлагатай байх,
  • Аэродром дахь аюулгүй байдал, эмх цэгцийг хариуцлагатай шалгаж, үнэлэлт өгөх чадвартай;
  • Аюулгүй ажиллагааны аудит, хяналт шалгалтыг шударга явуулах чадвартай ,
  • Аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааврыг боловсруулахад хувь нэмэрээ оруулдаг байх,
  • Бие даан мэргэжлийн бодитой, шударга дүгнэлт гаргах чадвартай байх,
  • Ярилцлага хийх, тайлан бичих зэрэгт аман харилцааны болон бичгийн ур чадвартай байх зэрэг юм.

Хяналт шалгалтын явц:

– Мэргэжлийн чиглэлүүдээр аюулгүй ажиллагааны байцаагч нарын багийг бүрдүүлэх,

– Аудит, хяналт шалгалтын дүрэм, журмыг дагаж мөрдөх,

– Баримт бичгийг хянан үзээд хангалттай бол аэродром дахь байгууламж, үйлчилгээг  шалгах зорилгоор газар дээр нь очиж үзлэг хийх төлөвлөгөө гаргах,

– Газар дээрх үзлэгийг амжилттай, үр дүнтэй дахин очиж үзэх шаардлагагүй байхаар төлөвлөж, оновчтой болгох,

– Аэродромын байгууламж, үйлчилгээ, тоног төхөөрөмжүүд болон элементүүдэд үзлэг шалгалт хийх,

– Стандарт үйл ажиллагааны журам болон хөдөлмөрийн аюулгүй байдлын горимыг хянан  үзэх,

– Аливаа осол, зөрчлийн талаар зохих судалгаа хийгдсэн эсэх, эрсдэлийг бууруулах санал, авч байгаа арга хэмжээ хангалттай байгаа эсэхийг шалгах;

-Үзлэг шалгалтад шаардлагатай нотлох баримтуудыг гаргуулан авах,

– Нисэх буудлын гол ажилтнуудтай богино хэмжээний ярилцлага хийж, тэдний чадамжийг үнэлэх,

– Тайлан, дүгнэлт гаргах.

Хяналт шалгалтын төрлүүд нь:

  1. Анхны баталгаажуулалтын үзлэг шалгалт
  2. Үечилсэн хяналт шалгалт
  3. Тусгай хяналт шалгалт
  4. Тандалт шалгалт

Аливаа хяналт шалгалтын амжилттай үр дүн нь шалгалтын өмнөх бэлтгэл, арга зүйн хувьд сайтар төлөвлөж, нягт нямбай хийхээс хамаарна.

Аэродромын заавар ба түүний ач холбогдол

Баталгаажсан аэродром бүр нь аюулгүй ажиллагааны байцаагчаар хүлээн зөвшөөрөгдсөн, үнэн зөв аэродромын заавартай байх ёстой.

Аэродромын заавар нь аюулгүй ажиллагааны үндсэн “амьд” бичиг баримт болно.

Баримт бичигт байгаа мэдээлэл нь шинэчлэгдсэн, үнэн зөв байх ёстой ба аэродромын оператор нь зааварын үнэн зөв, агуулгыг хангах зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг хариуцана.

  • Аэродромын зааврыг цаг тухайд нь шинэчлээгүйгээс Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд одоогийн үйл ажиллагаанд ноцтой зөрчилд тооцогдоно!

Аэродромын зааврын тараалт, хүртээмжтэй байх бөгөөд  ИНЕГ-т,  компанийн төв оффист, нэгээс доошгүй бүрэн хуулбарыг аэродромд хадгалах ба ИНЕГ-ын шалгалтад бэлэн байх ёстой.

Тодорхой дүрслэгдсэн, гаргацтай байх, нисэх буудлын оператор гарын үсэг зурсан байх ,

шаардлагатай тохиолдолд хялбархан засварлаж болохуйцаар хийгдсэн байх, хуудасны бүртгэл, засвар, нэмэлт өөрчлөлт оруулахыг  хүлээн зөвшөөрсөн, хянасан байх ёстой.

Аэродромын зааварт аэродромын нэр, нисэх буудлын байршил, газарзүйн солбицолын өгөгдөл,аэродромын өндөр, босгын өндөрлөгүүд болон нарийвчлалтай ойртох ХБЗ, нисэх буудлын дундаж температур, аэродромын гэрэлт цамхаг, аэродромын нэр, хаяг, утасны дугаар,оператор, удирдах албан тушаалтнууд болон голлох ажилтнуудын мэдээлэл,  аэродромын үндсэн байгууламжууд болох  салхины чиглэлийг заагч, бусад ил харааны болон ил харааны бус навигацийн хэрэгсэл, ХБЗ-ны өгөгдөл (урт, өргөн, код, ангилал, RWY Strip, RESA, Stopway & Clearway-ийн хэмжээс (хэрэв байгаа бол) Явгалах замын өгөгдөл, пероны хэмжээ, зай, VOR хяналтын цэгийн мэдээлэл, өндөр хэмжигч төхөөрөмжийн  мэдээлэл, аэродромын хил хязгаар, аэродромоос хамгийн ойрын хот, суурин газрын зай, аэродромын хилийн гадна байрлах аэродромын байгууламжууд, ослын хаалга гарцууд зэрэг мэдээллүүд багтана. Мөн Зарлагдсан зай (одоогийн), Аэродромын онцгой байдлын төлөвлөгөө, сургуулилт хийх, аврах гал унтраах үйлчилгээ, осолдсон нисэх онгоцыг зайлуулах төлөвлөгөө, зэрлэг амьтдын аюулыг бууруулах, хянах төлөвлөгөө, гадаргуу, хучилтын болон харааны хэрэгслийн засвар үйлчилгээнүүд тусгагдсан байх ба зааварт тусгаглсан байх ба дагалдах журмуудаар үйл ажиллагаа зохицуулагдана.

Эрсдлийн үнэлгээ, Үйл ажиллагааны аюулгүй байдлын баталгаа болон Аюулгүй байдлын соёл

Эрсдлийн үнэлгээ гэдэг нь аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд, дүрэм, журмыг дагаж мөрдөөгүйгээс үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ бөгөөд үр дагавар нь иргэний нисэхийн аюулгүй ажиллагаанд  хамгийн бага нөлөөлөлтэй болохыг хүлээн зөвшөөрөгдөх боломжтой эсэхийг үнэлэх явдал юм.

Аюулгүй ажиллагааны соёл нь удирдлагын тууштай байдлыг шаарддаг ба  зөрчилдөөнийг зохицуулах боломжгүй болохоос нь өмнө шийдвэрлэх, ажилтнуудаа хэрхэн үнэлж, хүнийг эн тэргүүнд тавьдаг эсэх, ажилчдын хэрхэн биеэ авч явах байдал, эрүүл мэнд, харилцаа, дадал, хандлага, ур чадвар, хувь хүний болоод байгууллагын үнэт зүйл гэж  тодорхойлдог ба аюулгүй ажиллагааны соёл нь аюулгүй ажиллагааны гүйцэтгэлд шууд нөлөөлдөг байна.

Аюулгүй ажиллагааны эерэг соёл нь дээд удирдлагуудын  дэмжлэг, хүмүүс хоорондын итгэлцлийг бий болгож, бүх хүмүүсийг дунд хариуцлагыг бий болгодог.

Аудит ба хяналт шалгалт

ICAO-ын USOAP нь /Universal Safety Oversight Audit Programme/  улс орнуудын иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын чадавхийг шалгадаг.

   Улс орнууд үндэсний агаарын тээврийн хууль тогтоомжийнхоо дагуу нисэх буудлын операторууд, агаарын тээврийн компаниуд болон /ANS/ агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгчдийн аюулгүй ажиллагааны аудитыг SSP буюу улсын аюулгүй ажиллагааны хөтөлбөрийн дагуу хийнэ.

   Аэродромын оператор нь аэродромын гэрчилгээ эзэмшигчийн хувьд агаарын хөлгийн ашиглалтын аюулгүй байдлыг хариуцах ба SSP-ийн дагуу аэродромын SMS-ийн нэг хэсэг болох дотоод аудит, шалгалтыг хийнэ. Аюулгүй ажиллагааны хяналт, шалгалтыг тогтоосон хууль, дүрмийн хүрээнд, чанартай, нягт нямбай, шударга,зөв гүйцэтгэх ба энэ нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолбор юм.

Тухайн сургалтаас олсон мэдлэгийг бататгах зорилгоор өдөр бүр үзсэн сургалтын сэдвийн хүрээнд аэродромд үүссэн зөрчил дутагдлуудад үзлэг шалгалтыг гүйцэтгэж, үзлэг шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалыг танилцуулж, үүсэх эрсдэлийг хэрхэн бууруулах талаар хэлэлцэн, саналаа солилцож, сургалтанд амжилттай бүрэн хамрагдлаа.

ТАНИЛЦСАН:
АГААРЫН ТЭЭВРИЙН  БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА                                                          Г.БАТБАЯР

НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА БӨГӨӨД
НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧ                                                                 П.ГАНБОЛД

ХЯНАСАН:
АЭРОДРОМ АГААРЫН НАВИГАЦИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН  ДАРГА                                                             Г.МӨНХБОЛД

ТАЙЛАН БИЧСЭН:
АЭРОДРОМ, АГААРЫН НАВИГАЦИЙНХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                                                 Б.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper