Нийтлэгдсэн 2022-09-12

АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИУД ЗАСГИЙН ГАЗРААС ОЛГОСОН ТУСЛАМЖИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛСАН БЭ?

Холбооны мөрдөх товчоо АНУ-ын агаарын тээврийн компаниуд Covid-19-ийн үед Засгийн газраас олгосон 54 тэрбум долларын дэмжлэгийг хэрхэн ашигласныг шалгах, мөрдөн байцаалт явуулахаар болжээ.  Учир нь цар тахлын дараах сэргэлтийн үе өрнөж байгаа ч АНУ-ын агаарын тээврийн салбарын нөхцөл байдал бүрхэг байна. Ажиллах хүчний дутагдлаас үүдсэн эмх замбараагүй байдал, нислэг цуцлалт, саатал, ажил хаялт зэрэг нь агаарын тээврийн компаниудыг Засгийн газраас олгосон дэмжлэгийг зөв зохистой зарцуулаагүйгээс үүдсэн гэж үзэж байгаа юм. Гурван үе шаттайгаар олгосон энэхүү дэмжлэг нь 18 сарын хугацаанд АНУ-ын агаарын тээвэрлэгчдийн цалингийн зардалд зарцуулагдах зорилготой байсан бөгөөд хэрэв зориулалтын дагуу ашигласан бол агаарын тээврийн салбарыг тогтвортой байлгаж, ажиллах хүчний тоог хэвээр үлдээх боломжтой байв.

Сенатын Худалдааны танхимын дарга, сенатор Мария Кантвелл хэлэхдээ “Уг дэмжлэг нь АНУ эдийн засгийн хамгийн чухал салбараа тогтвортой байлгах үүднээс тахлын үед ажилтнуудын амьжиргааг хамгаалахын тулд цалинг тасалдуулахгүй гэж хэрэгжүүлсэн хөтөлбөр. Ажиллах хүчний цалинг тасалдуулахгүй байснаар цар тахлын дараа агаарын тээврийн үйл ажиллагаа жигд байж, нисэх нь зорчигчдын толгойны өвчин байх ёсгүй байсан. Харамсалтай нь, 2021 оны сүүлчээр эрэлт нэмэгдэхэд АНУ-ын агаарын тээврийн салбар доголдож эхэлсэн. Энэ салбарын ажилтнууд одоо ч гэсэн тахлын үеийнх шиг бууруулсан цалингаар ажиллаж байгаа учраас үйлдвэрлэлийн ажил хаялт нэмэгдэж байна. Хэрэв дээрх дэмжлэг төлөвлөсний дагуу ашиглагдсан бол агаарын тээврийн компаниуд зорчигчдын эрэлтийн өсөлтийг илүү үр дүнтэй шийдвэрлэхийн тулд хангалттай хэмжээний ажиллах хүчинтэй байх ёстой байсан” гэв.

Эх сурвалж: https://simpleflying.com/us-covid-19-airline-assistance-review-requested/

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper