Нийтлэгдсэн 2022-09-13

ИНҮТ-ИЙН ХАГ-ЫН ХАМТ ОЛОН ТӨРИЙН БОЛОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЖ, ТУРШЛАГА СУДЛАВ

Иргэний нисэхийн үндэсний төвийн Хамтын ажиллагааны газрын хамт олон ижил төстэй чиг үүрэг бүхий төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хэвлэл мэдээллийн албадын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах, сайн туршлагыг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор өнгөрөгч баасан гарагт туршлага судлах өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн эхэнд УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус хэлтэс нь 1990 онд Монгол Улсын Бага хурал байгуулагдахад нэг хүний орон тоотой байгуулагдаж байсан бол өнөөдөр 15 хүний бүрэлдэхүүнтэй, гурван албатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Төрөөс баталсан хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, сурталчлах чиг үүргийнхээ хүрээнд мэдээ мэдээллээ түгээн ажилладгаа УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ- ийн дарга Б.Эрдэнэбаяр танилцууллаа.

Үүний дараа “Эрхэт Монгол” медиа группээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. “Эрхэт Монгол” медиа группын эрхлэн явуулдаг “ТВ8” телевиз, “Зиндаа” сэтгүүл, Өглөөний сонин, www.zindaa.mn сайт болон “Гранд” сэтгүүлийн ажлын байр, студитэй танилцаж, ажилтнуудтай туршлага, мэдээлэл солилцлоо. Тус группын Гүйцэтгэх захирал Х.Доржпалам мэдээ мэдээлэл түгээх үйл явц хэрхэн өрнөдөг болон сэтгүүл бэлтгэгддэг шат дараалал зэргийг танилцуулсан юм.

ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газрын дарга У.Өнөрцэцэг энэ удаагийн уулзалт дээрх хоёр байгууллагатай хамтын ажиллагааны эхлэл суурийг тавьсан чухал уулзалт болж байгааг онцлоод цаашид бүхий л талаар хамтран ажиллахад нээлттэй гэдгийг хэллээ. Мөн иргэдэд нэгдсэн нэг шугамаар, үнэн зөв мэдээ, мэдээлэл олгох зорилгоор Иргэний нисэхийн салбарын Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулахаар ажиллаж байгаа талаар танилцууллаа. Дээрх байгууллагуудын зүгээс ч нээлттэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper