Нийтлэгдсэн 2022-09-15

“UNITED AIRLINES” БОЛОН “EMIRATES” КОМПАНИУД КОД ХУВААЛЦАХ ГЭРЭЭ БАЙГУУЛНА

Есдүгээр сарын 14-нд Вашингтон Далласийн олон улсын нисэх онгоцны буудал (IAD) дахь “United Airlines”-ийн Ангарт болсон арга хэмжээний үеэр “United Airlines” болон “Emirates” компаниуд код хуваалцах гэрээ байгуулах болсоноо зарлалаа. Мөн тус гэрээний хүрээнд  хамтын ажиллагааны хамрах хүрээ, хязгаарлалтын талаар тайлбар хийсэн байна. Эмиратын Ерөнхийлөгч Сэр Тим Кларк хэлсэн үгэндээ “Аялал жуулчлалын эрэлт хэрэгцээ өссөөр байгаа энэ үед дэлхийн хамгийн том, хамгийн алдартай хоёр агаарын тээврийн компани нэгдэж, дэлхийгээр аялагчдад илүү олон газар руу, илүү сайхан нислэг хийхэд нь туслахаар гар нийлж байна. Энэ хамтрал хэрэглэгчдэд асар их ашиг тус авчрах чухал үйл явдал юм. Арабын Нэгдсэн Эмират, АНУ улам бүр ойртож байна. Бид хамтдаа үйлчлүүлэгчдэдээ илүү олон боломжийг нээж, дэлхийг тойрон аялах хамгийн таатай сүлжээг бий болгоно” гэв.

Тэдний код хуваалцах гэрээ тун удахгүй баталгаажих бөгөөд одоогоор боловсруулагдаж байгаа юм. “United Airlines”-ийн гүйцэтгэх захирал Скот Кирби хэлсэн үгэндээ “Энэ гэрээ үйлчлүүлэгчдийн хамгийн сайхан аялалын туршлагыг бий болгох зорилготой хоёр алдартай агаарын тээврийн компанийг нэгтгэж байна. Юнайтедын Дубай руу хийсэн шинэ нислэг болон бидний нэмэлт сүлжээ нь манай сая сая үйлчлүүлэгчдэд дэлхийн аялалыг хөнгөвчлөх, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд туслах болно. Мөн хоёр улсын соёлын харилцааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Энэ бол Юнайтед болон Эмиратын ажилчдын хувьд бахархах мөч бөгөөд бид хамтдаа аялахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

Эмираттай байгуулсан шинэ түншлэлдээ хүчээ нэмэгдүүлэхийн тулд “United Airlines” Ньюаркийг Дубайтай холбосон шинэ маршрут гаргахаар төлөвлөж байна. Маршрут 2023 оны 3-р сарын 27-нд эхлэх бөгөөд хоёр нисэх онгоцны буудлын хооронд өдөр бүр тасралтгүй үйлчилхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: https://simpleflying.com/united-airlines-emirates-codeshare-agreement/

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper