Нийтлэгдсэн 2022-09-16

“AIR CANADA” БОЛОН “SAS” КОМПАНИУД ЦАХИЛГААН ОНГОЦНЫ АНХНЫ ЗАХИАЛАГЧ БОЛЛОО 

Нэгэн цагт цахиилгаанаар нисэх нь огт боломжгүй гэж үздэг байсан бол “цахилгаан онгоц”-ыг хүлээн зөвшөөрөх өдөр ойрхон иржээ. Шведийн “Heart Aerospace” компани цахилгаанаар ажилладаг ES-30 нэртэй агаарын хөлгийнхөө анхны загварыг танилцуулав. Тус агаарын хөлгийн анхны захиалагчаар дэлхийн томоохон агаарын тээврийн компаниудын төлөөлөл болох “Air Canada” болон Скандинавийн туг тээвэрлэгч “SAS” компаниуд болж, гэрээнд гарын үсгээ зурлаа. Өмнө нь 19 хүний суудалтай ES-19 онгоцоо танилцуулж байсан “Heart Aerospace” ES-30 онгоцоо 30 хүний бүтээжээ.

“Air Canada” компани ES-30 цахилгаан онгоцноос 30 ширхэгийг худалдаж авахаар болсноо зарласан бөгөөд худалдан авах гэрээнд “Heart Aerospace” компанийн 5 сая долларын хувьцааг багтаасан нь тус компанид судалгаа, хөгжүүлэлтээ үргэлжлүүлэхэд үнэ цэнэтэй хөрөнгө болов.

“Air Canada” компанийн ерөнхийлөгч Майкл Руссо: Heart Aerospace компаниас ES-30 бүс нутгийн цахилгаан нисэх онгоцыг манай флотод нэвтрүүлсэн нь 2050 он гэхэд утааны бохирдолгүй болох зорилтод нэг алхам ойртох болно. “Air Canada” уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхийн тулд агаарын тээврийн тогтвортой түлш, нүүрстөрөгчийг барих зэрэг шинэ технологийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байгаа. Бид одоо ES-30 онгоцны үйлчлүүлэгч болон “Heart Aerospace” компанийн хувьцааны түншийн хувьд хувьсгалт цахилгаан нисэх онгоцны технологид хөрөнгө оруулалт хийх замаар амлалтаа бататгаж байна.” гэв.

Харин “SAS” компани 2019 оноос хойш “Heart Aerospace” компанийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд цахилгаан нисэх онгоцыг цаашид хөгжүүлэх зорилгоор “Nordic Innovation”-аас санхүүжүүлдэг Нордикийн Цахилгаан Нисэхийн Сүлжээ (NEA)-тай нэгдсэн. “SAS”-ын хувьд цахилгаан онгоцыг авахаа мэдэгдсэн ч захиалгын тоогоо зарлаагүй байна. Тус компанийн ерөнхийлөгч Анко ван дер Верф хэлэхдээ “Бүх салбарынхаа хамтаар бид агаарын тээврийг илүү тогтвортой болгох үүрэгтэй. SAS нь хойч үеийнхэнээ дэлхийтэй холбож, аяллын ашиг тусыг хүртэх, тогтвортой байлгахын тулд нисэхийг өөрчлөх зорилготой. “Heart Aerospace”-д өгсөн дэмжлэгийн захидал нь энэ чиглэлд хийсэн чухал алхам юм” гэсэн байна.

Мөн Шведийн автомашин үйлдвэрлэлийн “Saab” компани жижиг хувьцаа эзэмшигч болохын тулд “Heart Aerospace”-д 5 сая долларын хөрөнгө оруулалт хийж буйгаа зарлалаа. Энэ хөрөнгө оруулалт нь тогтвортой нисэхийн шинэлэг технологи, шийдлүүдийг эрэлхийлж буйгаа онцолж байна гэж “Saab” хэлэв.

 

https://simpleflying.com/sas-air-canada-electric-regional-plane-orders/

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper