Нийтлэгдсэн 2022-09-20

“МИАТ” ТӨХК ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ БҮРЭН ТӨЛЛӨӨ

“МИАТ” ТӨХК нь орлого нэмэгдүүлж, зардал бууруулах замаар үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг 2021-2022 онд авч хэрэгжүүлсний хүрээнд Засгийн газрын гадаад баталгаа бүхий АНУ-ын EXIM банкны санхүүжилтийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулснаас гадна В767-300ER агаарын хөлгийг худалдан авах гүүрэн санхүүжилтийн зорилгоор МУХБ-с авсан зээлийг мөн хугацаанаас нь өмнө төлж барагдууллаа. Тус компани Засгийн газрын тогтоолын дагуу АНУ-ын “БОИНГ” компаниас B767-300ER агаарын хөлөг худалдан авах гэрээ байгуулж, шаардлагатай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас гүүрэн зээл авсан байсан юм.  Ингэснээр “МИАТ” ТӨХК төрийн өмчит компаниудаас зээлээ бүрэн барагдуулсан анхны компани болж байна.
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper