Нийтлэгдсэн 2022-09-26

ДЭЛХИЙН ШИЛДЭГ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧЭЭР “QATAR AIRWAYS” ШАЛГАРЛАА

Агаарын тээврийн салбарын “Оскар” гэгддэг “World Airline Awards-2022” энэ сарын 23-ны өдөр Их Британийн Лондон хотын “Langham” зочид буудалд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээ нь хоёр жил цахимаар явагдсаны эцэст энэ онд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдыг нэг дор хүлээн авсан юм. Тус наадмын шилдэгээр “Qatar Airways” шалгарч, “Дэлхийн шилдэг агаарын тээвэрлэгч” шагналыг долоо дахь удаагаа гардан авлаа. Наадмыг зохион байгуулагч “Skytrax” компани нь 1999 оноос хойш жил бүр аялагч, зорчигчдын сэтгэл ханамжийн судалгаагаар агаарын тээврийн салбарын шилдэгүүдийг шалгаруулж ирсэн. Энэ оны шалгаруулалтад 350 гаруй агаарын тээврийн компани өрсөлдсөн бол 100 гаруй орны аялагч, жуулчид судалгаанд оролцжээ. Судалгааны үр дүнд “Singapore Airlines” хоёрдугаар байр, “Emirates” гуравдугаар байр, “ANA All Nippon Airways” дөрөвдүгээр байр, “Qantas Airways” тавдугаар байрт жагслаа.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper