Өнөөдөр ИНЕГ-аас Хятадын ачаа тээврийн томоохон төлөөлөл болох “SF AIRLINES” компанид Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээ олголоо. Тус компани нь өнгөрөгч наймдугаар сарын 24-ны өдөр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газарт хүсэлт гаргаснаар, есдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд үзлэг шалгалтад орж, манай улсад төлөөлөгчийн газраа нээж, үйл ажиллагаа явуулах эрхтэй боллоо. “SF AIRLINES” компани нь дэлхийн алдарт DHL, TNT зэрэг ачаа тээврийн компаниудтай өрсөлдөхүйц хүчин чадалтай бөгөөд өөрсдийн бүрэн эзэмшлийн 70, түрээсийн 86 гээд нийт 156 ачаа тээврийн хөлгөөр Ази, Европыг холбосон тээвэрлэлт хийдэг юм.
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан тус компаний Монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал Qin Gang-д цаашид Иргэний нисэхийн дүрэм болон Монгол Улсад мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, урт хугацаанд тогтвортой, амжилттай ажиллахыг хүсэн, ИНД-129 дүрмийн шаардлагын хүрээнд Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг олголоо.