ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд ИНЕГ, ИНҮТ, түүний харьяа газар, албадын дарга нар оролцож, үйл ажиллагааныхаа явц болон өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг танилцууллаа.
Харин өнөөдрийн хуралдаанаар аравдугаар сарын 06-нд болох шинэ агаарын замын нээлттэй холбоотой бэлтгэл ажлыг өндөр түвшинд хангах, алба нэгжүүд ERP програмд байршуулах шаардлагатай мэдээллүүдээ байршуулж, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, салбар нэгжүүд болон орон нутгийн нисэх буудлуудын өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж, эрчимжүүлэх, “Иргэний нисэхийн хууль”-д оруулах саналуудаа нэгтгэх, бүх ажилтнуудын нэгдсэн хурал зохион байгуулах, бүх газар, нэгжүүдийн гурван улирлын тайланг нэгтгэн дүгнэх, олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудын интернет холболтыг сааталгүй болгох, орон нутгийн нисэх буудлуудтай цахимаар хуралдах, алба нэгжүүд санхүүгийн нөхцөл байдлаа мэдээлж, шилэн дансыг цаг тухайд нь хөтлөх зэрэг үүрэг даалгаварыг холбогдох алба, газрын удирдлагуудад үүрэг болгов.