Нийтлэгдсэн 2022-10-05

НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВИЙН БАГШ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Олон улсын багш нарын 28 дахь өдөр, Монголын багш нарын 56 дахь өдрийг тохиолдуулан Иргэний нисэхийн салбарын ажилтан, албан хаагчдыг сурган дадлагажуулж, олон жил үр бүтээлтэй ажиллан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлсан Нисэхийн сургалтын төвийн багшлагч мэргэжилтэн Ш.Бямбадорж, багшлагч мэргэжилтэн С.Бадрал нарыг ИНЕГ-ын Жуух бичгээр шагнасныг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан гардуулан өглөө.

Нисэхийн сургалтын төвийн багшлагч мэргэжилтэн Ш.Бямбадорж нь Иргэний нисэхийн салбарын аюулгүй байдлыг ханган ажилладаг аюулгүйн үзлэгийн ажилтнуудын рентген шинжилгээний ур чадварыг хадгалах, дээшлүүлэх, сургах Simfox рентген дадлагажуурын танхимыг тохижуулж, агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон эд зүйлсийг бодитоор үзүүлэн таниулах сургалтын материал бэлтгэн, дадлагажуурын программын тестийг тухай бүр шинэчлэн боловсруулж ажилласан. 2022 онд дадлагажуурын программын 72 тестийг шинээр боловсруулж, дадлага сургалтад ашиглаж, 2022 онд дадлага сургалтад (давхардсан тоогоор) 4300 аюулгүйн үзлэгийн ажилтанг дадлагажуулсан байна.

Багшлагч мэргэжилтэн С.Бадрал нь ИНД 61, 65-ын дагуу нислэгийн удирдагч, нисгэгч нарын англи хэлний ур чадварын түвшин тогтоох шалгалтыг авах мэргэшсэн шалгагч багш бөгөөд 2022 онд 68 шалгуулагчаас англи хэлний ур чадварын шалгалтыг авч, үнэлгээ хийсэн байна. Мөн Тайландын иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтран “STP-052 Аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалт”-ыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан. ICAO-ийн хэлний ур чадварын шалгалтыг Монгол улсад боловсруулах ажлын хэсэгт орж ажилласнаас гадна ICAO-ийн хэлний ур чадварын түвшний шаардлагыг биелүүлэхэд нь туслах үндэсний ICAO-ийн хэлний ур чадварын TEAC (Test of English for Aviation communication) шалгалтыг 16-г боловсруулах ажилд оролцон ажиллаж байна.

Иргэний нисэхийн салбарын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх хүндтэй үүрэг гүйцэтгэж байгаа нийт багш нартаа “Багш” хэмээх эрхэм алдар тань үеэс үед нэрлэгдэж, эрдэм номын өглөг тань үрээс үрд өвлөгдөж явахыг хүсэн ерөөе.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper