Нийтлэгдсэн 2022-10-06

 МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ЗАЙН 80 ХУВЬ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Монгол Улсын агаарын зайд ашиглагдах агаарын замуудыг шинэчлэн тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Олон улсын цагаар 00.00 UTC /орон нутгийн 08.00/ цагаас ашиглаж эхэллээ.

Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/10 тушаалын дагуу агаарын зайд ашиглагдах агаарын замуудаа шинэчлэснээр

  • Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Хавсралт-15-ын шаардлагын дагуу дээд, доод агаарын замуудыг нэгтгэж, зөвхөн уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан агаарын замуудтай болж байна.
  • Уламжлалт 94 агаарын замаас тогтмол ашиглалтгүй замуудыг халж, үндсэн чиглэлүүдэд 33 чиг шулуун агаарын замыг тогтоож байна. Мөн үзүүлэлтэд тулгуурласан 10 зам дээр нэмж агаарын хаалгаас агаарын хаалга чиглэлтэй чиг шулуун 6 замыг тогтоож, нийт 16 RNAV5 ангиллын агаарын замтай болсноор агаарын тээвэрлэгч нарт илүү олон аюулгүй, үр ашигтай чиглэлийг бий болгосон.
  • Нислэгийн хөдөлгөөний удирдлагын сектор зохион байгуулалтуудыг шинэчилж, 6 секторын 2 нь болох Алтай, Баян сектор процедур удирдлага үзүүлдэг байсныг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, “Баян” секторыг нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагад шилжүүллээ.

Эдгээр өөрчлөлтүүд нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дэвшүүлж буй GANP буюу дэлхийн агаарын навигацийн төлөвлөгөөний хүрээнд Ази номхон далайн бүсийн орнуудад хэрэгжүүлж буй SEAMLESS ATM PLAN-ний агаарын зай маршрутын үзүүлэлтийн шаардлагуудыг шинэчлэх төлөвлөлтийн ажлуудтай уялдуулан ИНЕГ-аас цогцоор нь системтэйгээр хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг юм. Ингэснээр Монгол Улсын агаарын зайн 80 хувь нь шинэчлэгдсэн гэж хэлж болно.

Монгол Улсын агаарын зайн шинэчлэлтийн ажил 1996 оноос эхлэн үе шаттайгаар хийгдэж ирсэн. Тухайлбал, 1996 онд Монгол Улсын агаарын зайгаар 15.573 агаарын хөлөг нэвтрэн өнгөрдөг байсан бол 10 жилийн дараа буюу 2006 онд 54.570, 2019 онд 133.663 болж тасралтгүй өссөөр ирсэн байдаг. Энэхүү өсөлт нь нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангуулж ажиллах, олон улсын стандартад нийцсэн эрх зүйн болон техник технологийн шинэчлэлийг тасралтгүй хийх, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах зэрэг үйл ажиллагааг явуулж ирсний үр дүн юм.

Монгол Улс агаарын зайн багтаамж, үр ашгийг сайжруулснаар 2030 он гэхэд нислэгийн тоо жилд 500.000-д хүрч агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээний орлого өснө. Агаарын навигацийн үйлчилгээ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого, чиг хандлагын дагуу технологид суурилан хөгжиж, бүс нутагтаа тэргүүлэгч улс орнуудын түвшинд хүрнэ. Агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар дээшилж, гадаад ертөнцтэй шууд холбогдох сүлжээг өргөжүүлж, Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа идэвхжинэ хэмээн тооцоолж байна.

Нэмэлт мэдээлэл:

Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”  стратегийн баримт бичигт иргэний нисэхийн салбарын чиглэлээр хэд хэдэн зүйл орсон:

  • Иргэний нисэхийн дэд бүтэц, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлсэн байна.
  • Зарим аймгуудын нисэх буудлыг 4C зэрэглэл бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор олон улсын нисэх буудалтай болгож, аялал жуулчлал, гадаад худалдааг дэмжинэ.
  • Олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс, карго логистикийн төв байгуулсан байна.
  • Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээврийн нэгдсэн зангилаа төв болгох ажлыг эрчимжүүлж, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад бүрэн оруулна.
  • Агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, нислэгийн чиглэл, тоог нэмэгдүүлэн, авиа компанийн өрсөлдөөнийг дэмжинэ.
  • Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, тус бүсэд бага овортой, өртөг өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлнэ.
  • Шинэ нийслэл болон Дорнод, Өмнөговь, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл аймгуудыг 4C зэрэглэлийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий олон улсын нисэх буудалтай болгоно.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ийн хүрээнд дараах зорилтууд тавигдсан:

  1. Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцлийг бүрдүүлнэ.
  2. Орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулж, 6 нисэх буудлыг зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн олон улсын боомт болгосон байна.
  3. “Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, мөн аялал жуулчлалын салбарыг дэмжинэ” гэсэн энэхүү концепцтой өнөөдөр нээгдэж байгаа шинэ агаарын зайн шинэчлэл уялдаж байгаа юм.

 Иргэний нисэхийн ерөнхий газрын “Хил хязгааргүй нисэх-2030” дунд хугацааны стратеги төлөвлөгөөний зорилго нь иргэний нисэхийн үйлчилгээний аюулгүй, тогтвортой, хүртээмжтэй, эдийн засгийн үр ашигтай байдлыг хангаж, иргэний нисэхийн салбарыг нийгэм, эдийн засгийн бусад салбарын хөгжлийн хурдасгуур болгон хөгжүүлэхэд оршино. Дунд хугацааны стратеги төлөвлөгөө нь  2030 он хүртэл хэрэгжинэ.

Монгол Улсын агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлж, өнгөрөлтийн нислэгийн тоог өсгөн, хэрэглэгчдэд аюулгүй, үр ашигтай агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэхэд “Чөлөөт агаарын зай” хөтөлбөрийн зорилго оршино. Энэхүү хөтөлбөр үндсэн 3 зорилттой:

 ЗОРИЛТ 1

Агаарын навигацийн үйлчилгээг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого, чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа тэргүүлэгч улс орнуудын төвшинд хүргэнэ.

ЗОРИЛТ 2

Агаарын зайг оновчтой зохион байгуулж, агаарын зайн багтаамжийг ихэсгэн өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэгдүүлнэ.

ЗОРИЛТ 3

Агаарын навигацийн үйлчилгээнд мэдээллийн технологийн дэвшилд суурилсан орчин үеийн  техник, технологийг нэвтрүүлнэ.

Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд дараах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Товч дурдвал:

  • Хоёр хөрш оронтой хамтран агаарын хаалганы тоог нэмэгдүүлж шинэ чиглэлүүдийг тогтооно.
  • Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлнэ.
  • Агаарын навигацийн үйлчилгээнд аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо болон чанарын удирдлагын тогтолцоог бүрэн хэрэгжүүлнэ.
  • Чөлөөт агаарын зам /Free route/ концепцыг хэрэгжүүлнэ.
  • Гадаадын улс орнууд болон хоёр хөрш орны агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
  • Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бичиг баримтад тусгасан нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний зайчлалын стандартыг нэвтрүүлнэ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper