Нийтлэгдсэн 2022-10-12

IATA-АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН АГААРЫН ТЭЭВРИЙН СЭРГЭЛТИЙН ТАЛААР МЭДЭГДЭЛ ХИЙВ

Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA)  Ази, Номхон далайн бүсийн тэргүүн “Өнгөрсөн наймдугаар сард 53%-иар өссөн аяллын хязгаарлалтыг зөөлрүүлснээр Ази, Номхон далайн бүс нутаг дахь зорчигч тээврийн эрчим энэ оны эцэс гэхэд 2019 оны мөн үеийн үзүүлэлтийн 73%-д хүрэх ёстой” гэж 10-р сарын 11-ний Мягмар гарагт мэдэгдэв.

IATA-гийн Ази Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Филип Гох хэлэхдээ “Агаарын тээврийн хувьд Хятадаас бусад бүх томоохон зах зээл нээгдэж байна. Ази тивийн агаарын тээврийн сэргэлт дэлхийн бусад хэсэгтэй харьцуулахад ихээхэн хоцорч байгаа нь Хятад улс хилээ хааж байгаагаас шууд хамаарч байгаа.  Жилийн эцсийн үр дүнгийн тооцоог Хятад улс удахгүй хилээ нээхээр тооцоолж гаргасан боловч бодит он сар өдөр нь тодорхойгүй хэвээр байна” гэж Гох хэлэв.

Мөн Япон улс өнгөрөгч мягмар гарагаас жуулчдад визгүй зорчихыг зөвшөөрсөн шийдвэрээ сэргээж, Тайвань энэ сарын 13-ны өдөр буюу маргаашнаас хорио цээрийн дэглэмийг зогсоохоор боллоо. Ингэснээр олон улсын зорчигч тээврийн хэмжээ 2025 онд цар тахлын өмнөх үед хүрнэ гэж IATA мэдээллээ.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper