2022.10.21
Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Гэрэл суулт, цахилгаан хангалтын албаны даргын сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Цахилгааны инженер
Мэргэшил: МУ-ын мэргэшсэн инженер
Туршлага: Цахилгаан хангалтын үйлчилгээний техникийн байгууллагад тасралтгүй 15-аас доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жилд нь удирдах албан тушаалд ажилласан байх
Ур чадвар:
- Багаар ажилах чадвартай байх
- Мэргэжлийн өндөр ур чадвартай, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохион байгуулах чадвартай байх
- Манлайлах, удирдах ажлын арга барилыг эзэмшсэн байх
- Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг байх
- Монгол хэл, бичгийн найруулга зүйн зохих мэдлэгтэй, албан бичиг боловсруулах чадвартай байх
- Англи хэлний дунд түвшинг хангасан байх
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
- Ажилтнуудыг өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангах, аюулгүй ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх
- Агаарын навигацийн тоног төхөөрөмжүүдийн цахилгаан хангалт болон гэрэл суултын системийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн найдвартай ажиллагааг нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах түвшинд явуулах, тоног төхөөрөмжүүдийн засвар, техник үйлчилгээ, сэлбэгийн хангалтыг батлагдсан төсвийн хүрээнд хариуцан хийх.
- Болзошгүй аюул, эрсдэлийг зөвшөөрөгдөхүйц түвшинд удирдан хянах, нөөцийг зохистой ашиглах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагаа, чанарын баталгааг хангаж ажиллах.
- Цахилгаан хангалтын болон гэрэл суултын тоног төхөөрөмжүүдэд шинэ техник, технологийг нэвтрүүлэхэд урт, дунд, богино, хугацааны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулан, хэрэгжүүлж ажиллах.
- Цахилгаан болон гэрэл суултын үйлчилгээнд ашиглагдаж байгаа төвийн болон алслагдсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцах.
- Гэрэл суулт, цахилгаан хангалтын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, албаны жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулан, хэрэгжүүлэн ажиллах.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягтын дагуу, цээж зурагтай/
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан, эсхүл төрийн үйлчилгээний цахим лавлахаас сүүлийн 30 хоногийн дотор авсан байх /Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан сертификатын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цахим лавлагаа
- Бүтээлийн жагсаалт, түүнийг илтгэх товч баримт
- Сүүлд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Материал хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцогчид материалаа /PDF өргөтгөлтэй/ 2022.10.31-ний өдрийн 10:00 цагаас өмнө ts.ariuntuya@mcaa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Харилцах утас: 71282248, 71282252, 88090280, 99017462
Жич: Сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй эсхүл дээрх материалыг дутуу бүрдүүлсэн ажил горилогчийг бүртгэх боломжгүйг анхаарна уу.