Нийтлэгдсэн 2022-10-27

САЛЬВАТОРЕ ШИАККИТАНО ИКАО-ЫН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР УЛИРАН СОНГОГДЛОО

Сальваторе Шиаккитано Олон улсын иргэний байгууллага /ИКАО/-ын Зөвлөлийн ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа гурван жилийн хугацаатайгаар дахин сонгогдлоо.

Ноён Шиаккитано анх 2020 онд ИКАО-ын Зөвлөлийн ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон юм. Тэрээр нисэхийн салбарт 39 жил ажилласан бөгөөд Итали Улсын Нислэгт тэнцэх чадварын газрын дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга зэрэг удирдах албан тушаал хашиж байгаад ИКАО-д Итали Улсыг төлөөлж томилогдсон байна. ИКАО-ын Зөвлөл нь ИКАО-ын удирдах байгууллагын хувьд ИКАО-ын үйл ажиллагаанд чиглэл өгч, олон улсын стандарт, зөвлөмжийг (SARPs) баталж, олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн хавсралтад тусгах үндсэн үүрэгтэй. Мөн Зөвлөл нь шаардлагатай тохиолдолд конвенцийн хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, зарим тохиолдолд агаарын тээврийн болон конвенцийн заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар гишүүн улсуудын хооронд арбитрын үүрэг гүйцэтгэх бөгөөд олон улсын агаарын навигацийн хөгжилд саад учруулж буй аливаа нөхцөл байдлыг судалж, олон улсын агаарын тээврийн аюулгүй ажиллагаа, тогтмол байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

“КОВИД-19 цар тахал нь манай салбарын ажилд эрс нөлөөлсөн ч бидний шинэчлэлийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлүүд бүгд боломжийн амжилттай хэрэгжсэнд би маш их бахархаж байна” гэж ноён Шиаккитано хэлжээ.  Мөн тэрээр “Бүх гишүүн орнууд дэлхийн агаарын тээврийн хамтын нийгэмлэгийн ашиг тусын тулд байгууллагынхаа шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд бид дараагийн гурван жилд энэхүү чиглэлээ үргэлжлүүлэх ёстой гэдэгт би итгэлтэй байна. ИКАО-ын алсын хараа бол “Дэлхийн иргэний агаарын тээврийн системийг тогтвортой өсөлтөд хүргэх явдал” юм. Иймд бид энэ гурван жилийн хугацаанд дэлхийн агаарын тээврийг хөгжүүлэх, агаарын навигацийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын төлөвлөгөө болон ИКАО-ын бусад холбогдох үйл ажиллагааг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд шинэчлэлийн таван үндсэн зарчим болох ажлын дотоод орчин, засаглал, ажлын арга барил, инноваци, үйлдвэрлэлтэй харилцах асуудалд төвлөрч нэг ч гишүүн улсыг ардаа үлдээхгүйгээр хөгжүүлэхийн төлөө ажиллах болно” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: https://unitingaviation.com/news/general-interest/salvatore-sciacchitano-has-been-re-elected-as-president-of-the-icao-council/?utm_source=onesignal&utm_medium=pushnotification&utm_campaign=blog-promo

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper