Нийтлэгдсэн 2022-10-28

ИНЕГ ТАЙЛАНДЫН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ АЭРОТАЙ КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОХИРОЛЦОВ

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Тайландын хаант улсын агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч Аэротай /Аeronautical radio of thailand ltd/ компанид зочилж, тус компанийн Ерөнхийлөгч Доктор Нопасит Чакпитактай уулзлаа.

Уулзалтын үеэр ИНЕГ болон Аэротай компаниудын хооронд 1998 онд байгуулагдсан санамж бичгийг шинэчлэх боломжийн талаар ярилцаж, навигацийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл харилцан солилцож, хамтран ашиглах боломжийг нээв. Талууд агаарын навигацийн чиглэлээр сургалт зохион байгуулах, харилцан ашигтай нөхцөлөөр тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх, мэргэжилтэн солилцож, туршлага судлах болон аюулгүй ажиллагааны удирдлагын чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper