Нийтлэгдсэн 2022-11-03

“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛАГДЛАА

Иргэний нисэхийн салбарын талаарх үнэн зөв мэдээллийг нэг цонхоор иргэдэд хүргэх, мэдээллийн давхардлыг арилгах зорилгоор Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран Хэвлэл мэдээллийн зөвлөл байгууллаа. Иргэний нисэхийн үндэсний төвийн Хамтын ажиллагааны газрын санаачилгаар байгуулсан тус зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр болов.

Хурлын эхэнд ИНҮТ-өөс хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр хийж хэрэгжүүлдэг ажлын талаар танилцууллаа. ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газраас текстэн мэдээ, гэрэл зураг, фото нийтлэл, нэвтрүүлэг, шууд дамжуулалт, англи хэл дээрх мэдээллийг хүргэхээс гадна “Мэдээллийн цаг”, “Avation news”, “Flying nomads” влог, “Flight” цахим сэтгүүл зэргийг эрхлэн гаргаж, ИНЕГ, ИНҮТ-ийн вэбсайт, цахим сүлжээнүүдээр дамжуулан салбарын мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байна.

Иргэний нисэхийн хэвлэл мэдээллийн зөвлөлд ИНЕГ, ИНҮТ, “МИАТ” ТӨХК, “Изинис Эйрвэйз” ХХК, Монголиан Эйрвэйз” ХХК, “Аэромонголиа” ХХК, “Монголын ерөнхий зориулалтын агаарын тээврийн холбоо”, Онцгой байдлын нисэх 111 дүгээр анги, “Скайжет” ХХК, “Тэнгэрийн улаач” ХХК, “А-Жет Авэйшн” ХХК, “Топ Экстрим Экшин Монголиа” ХХК, “Air Busan” Монгол дахь төлөөлөгчийн газар, “НУБИЭ” ХХК болон “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын төлөөлөл багтаж байгаа юм.

Тэд Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааг хэрхэн олон нийтэд хүргэх талаар өөрсдийн саналыг хэлж, нээлттэй хэлэлцлээ. Тухайлбал, Иргэний нисэхийн салбарын бүхий л мэдээ мэдээллийг нэг дор багтаасан аппликэшн бий болгох, нисэхийн мэргэжлээр хэрхэн суралцах, юуг анхаарах зэргийг олон нийтэд тогтмол хүргэх, салбарын мэдээллийг хүргэх подкаст хийх, мөн салбарын болон авиа компаниудын талаарх мэдээллийг сонирхолтой байдлаар олон нийтэд тогтмол хүргэж ойлголтын зөрүүг арилгах зэрэг саналыг зөвлөлийн гишүүд тавилаа.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Мэдээлэл асар хурдтай болсон энэ цаг үед салбарын хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулах санаачилгыг маш зөв гэж харж байна. Бид Иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа олон мянган хүний хөлс хүчээ зориулж хийж бүтээсэн, бий болгосныг иргэд, олон нийтэд үнэн зөвөөр мэдүүлж байх ёстой. ИНЕГ-ын хувьд хэвлэл мэдээлэлд нээлттэй ажиллахыг хичээдэг. Ямар ч асуудлыг нүүр нүүрээ хараад үнэн зөвөөр нь ярьж хэлэхийг зорьж байна. Үүнд өнөөдрийн байгуулж байгаа зөвлөл чухал үүрэгтэй. Зөвлөлийн үйл ажиллагааг ИНЕГ болон удирдлагын зүгээс дэмжин ажиллахад бэлэн байна” гэлээ.

Хурлын үеэр зөвлөлийн гишүүд ажиллах журамтай танилцаж, зөвлөлийн зохицуулах багийн гишүүдийн тоо болон үйл ажиллагааны чиглэлийг тохирч, дараагийн уулзалтын товыг гаргалаа.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper