Иргэний нисэхийн Үндэсний төвийн Хамтын ажиллагааны газраас эрхлэн гаргадаг “Flight” цахим сэтгүүлийн ес дэх дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн дугаараас Иргэний нисэхийн салбарын дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөө буюу “Хил хязгааргүй нисэх 2030” бодлогын “Дүүлэн нис”, “Сэтгэл татам нисэх буудал” хөтөлбөр, Монгол Улсын агаарын зайн 80 хувь нь шинэчлэгдлээ, “МИАТ“ ТӨХК “В737 МАХ“ агаарын хөлгөө нислэг үйлдвэрлэлд дахин ашиглаж эхэллээ, Тайландын Хаант улсын Иргэний нисэхийн удирдах байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа, Сальваторе Шиаккитано ИКАО-ын зөвлөлийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо, Монгол Улсын агаарын зайн шинэчлэлтийн талаарх ИНЕГ-ын даргын дэлгэрэнгүй ярилцлага болон Агаарын хөлөг АН-24, Нисэхийн музейн талаар сонирхолтой мэдээ, мэдээллүүдийг хүлээн аваарай.
Нийтлэгдсэн 2022-11-07