Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны хэлтсийн дарга, нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.
Ажлын байр 1. Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА | ||
Боловсрол | Магистраас доошгүй боловсролын зэрэгтэй | |
Мэргэжил | Нисгэгч, нисэх инженер | |
Мэргэшил | · Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Док 8335-ын дагуу мэргэшсэн байх
· Агаарын хөлгийн маягийн хүчин төгөлдөр үнэмлэх, зэрэглэл эзэмшдэг байх · Шалгагч, багш зэрэглэл эзэмшдэг бол давуу тал болно |
|
Туршлага | Нисгэгч, нисэхийн инженерээр 10-аас доошгүй жил ниссэн байх | |
Ур чадвар | Удирдан зохион байгуулах: | · Багаар ажиллах, багийн амжилтыг үнэлэх, дэмжих, бусдад таниулах;
· Харилцааны орчин үеийн арга хэлбэрийг ашиглах, мэдээллийг хүргэх, түгээх; |
Дүн шинжилгээ хийх: | · Нисэхийн аюулгүй ажиллагаа, нислэг техникийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар системийн дүн шинжилгээ хийж, үр дагаврыг үнэлэх, тайлбарлах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний үндэслэл бүхий санал боловсруулах; | |
Асуудал шийдвэрлэх
Манлайлах: |
· Нисэхийн аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг иргэний нисэхийн дүрэмд тусгуулах аливаа харилцааг зохицуулах арга замыг эрэлхийлэх, боловсруулах; | |
Бусад
|
· Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын албан ёсны аль нэг хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
· Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, монгол хэл, бичгийн дүрмийн дагуу үг үсгийн болон утга найруулгын өндөр чадвартай, компьютерын өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх. |
Ажлын байр 2. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч (нислэгийн үйл ажиллагаа хариуцсан)
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА | ||
Боловсрол | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй | |
Мэргэжил | Нисгэгч /071602/ | |
Мэргэшил | · Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас тавигддаг шаардлагын дагуу Док 8335-ын дагуу мэргэшсэн байвал давуу тал болох;
· Агаарын хөлгийн маягийн хүчин төгөлдөр үнэмлэх, зэрэглэл эзэмшдэг байх |
|
Туршлага | Нисгэгч, нисэхийн инженерээр 10-аас доошгүй жил ажилласан байх | |
Ур чадвар | Дүн шинжилгээ хийх
|
· Нисэхийн аюулгүй ажиллагаа, нислэг техникийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар системийн дүн шинжилгээ хийж, үр дагаврыг үнэлэх, тайлбарлах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний үндэслэл бүхий санал боловсруулах; |
Асуудал шийдвэрлэх | · Нисэхийн аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг иргэний нисэхийн дүрэмд тусгуулах аливаа харилцааг зохицуулах арга замыг эрэлхийлэх, боловсруулах; | |
Багаар ажиллах | · Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;
· Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч,нээлттэй харилцааг бий болгох; |
|
Бусад
|
· Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын албан ёсны аль нэг хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
· Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, монгол хэл, бичгийн дүрмийн дагуу үг үсгийн болон утга найруулгын өндөр чадвартай, компьютерын өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх. |
Ажлын байр 3. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч (бүхээг, газрын үйл ажиллагаа хариуцсан)
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА | ||
Боловсрол | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй | |
Мэргэжил | · Агаарын тээвэр зохион байгуулагч-инженер
· Агаарын хөлгийн бүхээгийн ажилтан үйлчлэгч |
|
Мэргэшил | · Том оврын агаарын хөлгийн бүхээгийн үйл ажиллагаанд мэргэшсэн байх
· Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас тавигддаг шаардлагын дагуу зохих сургалтад хамрагдсан, багшлах эрхтэй бол давуу тал болно. |
|
Туршлага | Иргэний нисэхийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх, сүүлийн 5 жил агаарын тээвэрлэгчийн бүхээгийн ажилтнаар ажилласан байх | |
Ур чадвар | Дүн шинжилгээ хийх
|
· Нисэхийн аюулгүй ажиллагаа, нислэг техникийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар системийн дүн шинжилгээ хийж, үр дагаврыг үнэлэх, тайлбарлах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний үндэслэл бүхий санал боловсруулах; |
Асуудал шийдвэрлэх | · Нисэхийн аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг иргэний нисэхийн дүрэмд тусгуулах аливаа харилцааг зохицуулах арга замыг эрэлхийлэх, боловсруулах; | |
Багаар ажиллах | · Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;
· Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч,нээлттэй харилцааг бий болгох; |
|
Бусад
|
· Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын албан ёсны аль нэг хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
· Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, монгол хэл, бичгийн дүрмийн дагуу үг үсгийн болон утга найруулгын өндөр чадвартай, компьютерын өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх. |
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет (2019 онд батлагдсан маягтын дагуу, цээж зурагтай)
- Иргэний үнэмлэхний хуулбар (төрийн үйлчилгээний цахим лавлахаас сүүлийн 30 хоногийн дотор авсан байх)
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан сертификатын хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цахим лавлагаа
- Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа бусад холбогдолтой судалгаа, шинжилгээний бүтээлийн жагсаалт, түүнийг илтгэх товч баримт
- Хувь хүний ажил байдлын тодорхойлолт, захиа
Материал хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцогчид материалаа (PDF өргөтгөлтэй) 2022.11.14-ний өдрийн 10:00 цагаас өмнө zoloo.e@mcaa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Харилцах утас: 71282252, 99017462
Жич: Сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй эсхүл дээрх материалыг дутуу бүрдүүлсэн ажил горилогчийг бүртгэх боломжгүйг анхаарна уу.