Хугацаа 2022.10.29-11.5
Зорилго:
“Изинис эйрвэйс” ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 01/432 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу А330-202 маягийн 0272 үйлдвэрийн дугаартай агаарын хөлгийг ачаа тээврийн нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглахаар төлөвлөж байгаа тул тус агаарын хөлөгт Бүртгэлийн гэрчилгээ, НТЧ гэрчилгээ, “Radio Station” гэрчилгээ, дуу чимээний олгох үзлэг шалгалтын ажлуудыг ИНД-47, ИНД-21-ийн дагуу гүйцэтгэх.
Бүрэлдэхүүн:
Ахлагч:
П.Батсайхан – Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн бүртгэл хариуцсан ахлах байцаагч
Гишүүн:
Г.Ганхуяг – Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн НТЧ хариуцсан ахлах байцаагч
Байршил:
Бүгд Найрамдах Франц Улсын “Châteauroux” хот
- Үзлэг шалгалт гүйцэтгэх хугацаа:
2022 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дугаар сарын 4-ны өдрүүдийн хооронд үзлэг шалгалтыг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэл:
Бүгд Найрамдах Франц Улсын “Chateauroux” хотод А330-202 маягийн 0272 үйлдвэрийн дугаартай агаарын хөлөгт Монгол Улсын бүртгэлийн, дуу чимээний, радио холбооны болон Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох үзлэг шалгалтын ажлуудыг ИНД-21, ИНД-47-ын холбогдох шаардлагууд болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 3.5, 3.11, 3.25-д заасны дагуу “MCAA/SSC-AW-15. Checklist for the Certificate of Aircraft Registration”, “MCAA/SSC-AW-4. Checklist for the Issue, Renewal of Certificate of Airworthiness” шалгах хуудсуудаар дараах чиглэлээр гүйцэтгэв. Үүнд:
- Өргөдөл гаргагч нь тухайн агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч мөн эсэх – ИНД-47.53.а,
- ИНЕГ-047/01 маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн эсэх – ИНД-47.53.б,
- Агаарын хөлгийн маяг, үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн дугаарыг нотлох баримт – ИНД-47.53.в,
- Таних тэмдэг, будган зураглалд тавигдах шаардлага – ИНД-47,
- Үндэсний болон бүртгэлийн таних тэмдэг – ИНД-47.103,
- Агаарын хөлгийн маягийн гэрчилгээ, түүний өгөгдөхүүн – НТЧХ-ийн заавар 3.2.3,
- Агаарын хөлгийн осол зөрчлийн мэдээлэл /Aircraft accident, incident statement/ – НТЧХ-ийн заавар 3.2.3,
- Өмнөх бүртгэгч улсын бүртгэлийн гэрчилгээ – НТЧХ-ийн заавар 3.2.3,
- Өмнөх бүртгэгч улсын НТЧ-ын гэрчилгээ – ИНД-21,
- Сүүлийн их засвар “C check”,
- Загварын өөрчлөлт,
- Хатуу цагтай эд анги,
- Бүх хэсгийг хамарсан цахилгааны монтажийн дүн шинжилгээ,
- Жин балансын тайлан,
- Нислэгт тэнцэх чадварын удирдамжуудын гүйцэтгэл (AD), SB,
- Зүүн болон баруун хөдөлгүүр суурилуулсны дараах үзлэг,
- Агаарын хөлгийн биет үзлэг шалгалт,
- Агаарын хөлгийн шалгах нислэгийн тайлан,
Дүгнэлт
Бүгд Найрамдах Турк Улсын “Châteauroux” хотод байгаа А330-202 маягийн 0272 үйлдвэрийн дугаартай агаарын хөлөг нь
- ИНЕГ-т ирүүлсэн өргөдлийн маягт, албан тоотод дурдсан агаарын хөлөг нь Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйл болон ИНД-47-гийн шаардлагуудыг хангаж байгаа тул ИНД-47.55-д заасны дагуу Улсын бүртгэлд бүртгэж, агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ болон JU-1332 бүртгэлийн дугаар олгох боломжтой тул 1134/22 тоот байцаагчийн дүгнэлт гаргав.
- Мөн дээрх агаарын хөлөг нь ИНД-21 болон НТЧ-ын хэлтсийн үйл ажиллагааны заавар 3.11-т заасан шаардлагуудыг хангаж байгаа тул тус ачааны агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын гэрчилгээг 6 сарын хугацаагаар олгох боломжтой тул 1135/22 тоот байцаагчийн дүгнэлт гаргав.
- Энэхүү агаарын хөлөгт суурилагдсан тоноглолууд нь ИНД-91-ийн Хавсралт-А9 заалтын шаардлагыг хангаж байгаа тул дээрх агаарын хөлөгт радио станцын гэрчилгээ олгох боломжтой мөн агаарын хөлөгт дуу чимээний гэрчилгээ олгох хүсэлтэд хавсаргасан баримт бичгүүд ИНД-21 , “ICAO Annex 16 volume 1” болон НААХЗА-ны даргын баталсан НТЧХ-ийн үйл ажиллагааны зааврын 3.35 заасан шаардлагуудыг хангаж байгаа тул тус гэрчилгээг олгох боломжтой байна.
Тус агаарын хөлгийг ИНД-ийн нэр томьёоны тайлбарын “Ачааны агаарын хөлөг / Cargo aircraft гэж зорчигч тээвэрлэж байгаа агаарын хөлгөөс бусад, бараа, эсхүл өмч хөрөнгө тээвэрлэж байгаа агаарын хөлгийг” гэсэн тодоройлолтын дагуу ашиглана гэж “Изинис эйрвэйс” ХХК-ийн зүгээс бидэнд тайлбарласан болно.
ХЯНАСАН:
НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙН ДАРГАБӨГӨӨД НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ
ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ /Б.ХҮДЭРЧУЛУУН/
БОЛОВСРУУЛСАН:
НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙН
БҮРТГЭЛ ХАРИУЦСАН АХЛАХ БАЙЦААГЧ /П.БАТСАЙХАН/
НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙН
НТЧ ХАРИУЦСАН АХЛАХ БАЙЦААГЧ /Г.ГАНХУЯГ/