“Олон улсын аэронавигацийн инженер техникийн ажилтнуудын өдөр”-ийг тохиолдуулсан Монголын аэронавигацийн инженер техникийн ажилтнуудын холбооны нэрэмжит Дартсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч баасан гарагт амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээний багийн төрөлд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын баг тэргүүлж, хоёрдугаар байранд Холбоо, навигаци, ажиглалтын албаны баг, гуравдугаар байранд “МИАТ” ТӨХК-ийн баг тус тус шалгарлаа.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд нэгдүгээр байранд “Чингис хаан” олон улсын нисэх буудал н.Эрдэнэпил, хоёрдугаар байранд Холбоо, навигаци, ажиглалтын алба Р.Цагаанхүү, гуравдугаар байранд “Чингис хаан” олон улсын нисэх буудал н.Дүүрэнжаргал нар шалгарсан бол эмэгтэй ганцаарчилсан төрөлд нэгдүгээр байранд “МИАТ” ТӨХК Б.Отгонтуул, хоёрдугаар байранд Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба С.Энхзул, гуравдугаар байранд “Чингис хаан” олон улсын нисэх буудал Б.Номинхорол нар шалгарч, медаль өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Тэмцээний үеэр ИНҮТ-ийн ХАГ-ын мэргэжилтэн М.Цэндсүрэнд хүндэтгэл үзүүллээ. Иргэний нисэхийн салбарт 12 жил ажиллаж байгаа С.Цэндсүрэн нь дартсын спортоор бие даан хичээллэж, хот, улсын аварга шалгаруулах тэмцээнээс гадна олон улсын чанартай тэмцээнд амжилттай оролцож, удаа дараа тэргүүн байр эзлэн, байгууллага, хамт олныхоо нэрийг гаргаж байгаа юм. 2022 оны зэрэглэлээр улсад хоёрдугаарт эрэмбэлэгдэж, Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд хичээллэж байна. Тэрбээр дэлхийн мастеруудын АШТ-нд оролцох эрх авч, Дэлхийн дартсын холбооноос 2022 оны 12 дугаар сарын 8-12-ны хооронд Нидерланд улсын Ассен хотод зохион байгуулагдах “Winmau world masters 2022” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаа юм.