Нийтлэгдсэн 2022-11-15

ИНЕГ-ЫН ДАРГЫН ЭЭЛЖИТ ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд ИНЕГ, ИНҮТ болон харьяа газар, албадын дарга нар оролцож, өнгөрөгч 14 хоногийн үйл ажиллагааныхаа явц болон шийдвэрлүүлэх шаардлагатай ажлаа танилцууллаа.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан алба, нэгжүүдэд өмнөх шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй танилцаад хэд хэдэн үүрэг чиглэл өглөө. Тухайлбал,  орон нутгийн нисэх буудлуудын сул зогсолтод анхаарч ажиллах, Нисэхийн сургалтын төв 2023 оны сургалтын жагсаалтаа нэгтгэж гаргах, Холбоо, навигаци, ажиглалтын албан дээр шинээр суурилуулж буй тоног төхөөрөмжийг танилцуулах, алба нэгжүүд хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, мэдээ мэдээллээ нэгтгэж байх, газар, төвийн хэмжээнд 2022 оны үйл ажиллагаа болон төсвийн тайлан, 2023 оны төлөвлөгөөгөө цагт нь өгөхөд анхаарч ажиллахыг холбогдох газар, албадын удирдлагуудад үүрэг болгов.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper