Нийтлэгдсэн 2022-12-01

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН ХҮМҮҮСТ ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2022.11.30/  Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан зам, тээврийн салбарт  олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүст төрийн дээд одон медаль гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Барилга, орон сууцны албаны дарга Ж.Энхтуяаг шагнав. Тэрбээр Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Барилга орон сууцны 1-р ангид барилгын мастераас ажлын гараагаа эхэлж, барилгын инженер, ерөнхий инженер, албаны даргаар тасралтгүй 35 жил ажиллаж байна.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Зам, тээврийн хөгжлийн яамны өндөр настан Л.Сандаг, “МИАТ” ТӨХК-ийн өндөр настан З.Мягмар,“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зорчигчийн вагон депо, галт тэрэгний дарга А.Отгонбаяр, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Ч.Болд,   “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Бүс нутаг хариуцсан хяналтын инженер У.Эрдэнэбилэг, Иргэний нисэхийн үндэсний төвийн Захиргаа, хүний нөөцийн газрын менежер З.Туяа нарыг шагналаа.

Алтан гадас одонгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын өндөр настан Ч.ДэнсмааИргэний нисэхийн үндэсний төвийн Холбоо, навигаци, ажиглалтын албаны Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсгийн чанар аюулгүй ажиллагааны технологич инженер С.Чулуунбаатар, “МИАТ” ТӨХК-ийн Техникийн үйлчилгээний хэлтсийн хяналтын инженер Н.Батмөнх  “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Лабораторийн чанарын ахлах мэргэжилтэн Н.Алтанхуяг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зорчигчийн вагон депо, Мастер-засварчин М.Эрдэнэбаатар,  “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн авто замын инженер Б.Энхбат нарыг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Далайн захиргааны Усан замын хяналт, бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Олонбаяр,”Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Ерөнхий нягтлан бодогч Б.Дуламханд, “Арж капитал” ХХК-ийн ерөнхий инженер Г.Базаррагчаа нарыг тус тус шагналаа.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper