Иргэний нисэхийн ерөнхий газар болон түүний харьяа салбар нэгжүүдийн 2022 оны гүйцэтгэлийн тайлангийн хурал энэ сарын 8-наас 10-ны өдрүүдэд үргэлжилнэ. Ирэх Пүрэв гараг буюу арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн салбар, нэгж, Агаарын навигаци, үйлчилгээний газар болон түүний албадууд, Баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Нисэх буудлуудын үйлчилгээний газар, түүний албадууд, Бямба гараг буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд болон Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд 2022 оны хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг танилцуулах юм.
Нийтлэгдсэн 2022-12-06