ИНЕГ, ИНҮТ болон түүний харьяа салбар нэгжүүдийн 2022 оны тайлангийн хурал Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны тайлангаар эхэллээ. НХҮА энэ удаа
- 2022 оны нислэгийн гүйцэтгэл
- НХҮА-ны 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт
- Хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл
- Гүйцэтгэлийн үзүүлэлтүүд
- Аюулгүй байдлын гүйцэтгэлийн үзүүлэлт
- Аюулгүй байдал, чанарын баталгаажуулалт
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
- Аюулгүй байдлын дэмжлэг, сурталчилгаа
- НХҮА-ны сургалт, дадлагын гүйцэтгэл
- Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт
- Ерөнхий зориулалтын нисэхийн нислэгийн хөдөлгөөний зохицуулалт
- Агаарын зайн бүтэц зохион байгуулалт
- Агаарын зайн шинэ зохион байгуулалт
- Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны мэдээлэл, өгөгдлийн автомат цахим сангийн програам хангамж
- Эрлийн бүсийн хилийг тогтоох програм хангаж
- Хэмнэлтийн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлууд
- Урсгал зардал
- 2023 оны санхүү, хөрөнгө оруулалтын төсөл зэргийг танилцууллаа.
НХҮА нь 2022 онд 35001 олон улсын өнгөрөлтийн нислэг, 4690 олон улсын хөөрөлт, буулт, 8303 орон нутгийн хөөрөлт, буулт гээд нийт 47994 нислэгийн аюулгүй ажиллагааг ханган ажилласан байна. Мөн тус албан нь мэргэшсэн хүний нөөцийг олон улсын стандарт, шаардлага, өөрийн орны онцлох, эрх зүйн орчинд нийцүүлэн дадлагажуулах, ур чадварыг хадгалах, давтан сургалт болон дахин мэргэшүүлэх зорилгоор энэ онд нийт 1496 ажилтаныг /давтагдсан тоогоор/ удаагийн сургалт, дадлагуудад хамруулжээ.
НХҮА –ны 2022 онд ИНЕГ болон ИНҮТ-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, Албажуулсан үүрэг даалгавар, ИНЕГ-ын шуурхай үүрэг даалгавар, ДАА-ны хяналт, шалгалтын ажлын тайлангийн дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, навигацийн шалгалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилт бүгд 100 хувьтай гүйцэтгэгджээ. Харин гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт 97.2 хувьтай, НААХЗА-ны зөвлөмж 95-2 хувийн биелэлттэй байна. Ийнхүү НХҮА-ныхан ИНЕГ, ИНҮТ болон бусад газар, нэгжүүдийн удирдлагуудад энэ оны ажлаа тайлагналаа.