Нийтлэгдсэн 2022-12-08

ХОЛБОО, НАВИГАЦИ, АЖИГЛАЛТЫН АЛБАНЫ 2022 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 99.41 ХУВЬТАЙ ХЭРЭГЖСЭН БАЙНА

Холбоо, навигаци, ажиглалтын алба өнөөдрийн байдлаар найман хэсэг, дөрвөн тасагтай, 182 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. 2022 оны үйл ажиллагаа, төлөвлөгөөний хэрэгжилтийг тус албаны дарга танилцууллаа.

Албаны хэмжээнд 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд нийт 68 ажил хийхээр төлөвлөснөөс 99.41 хувийн гүйцэтгэлтэй байна.

Онцлох ажлуудаас дурдвал:

Хиймэл дагуулын холбооны газрын станцын шинэчлэл энэ онд бүрэн хийгджээ. Ингэснээр 2008 онд суурилагдсан, үйлдвэрлэлээс хасагдсан, сэлбэг хангалтын нөөцгүй станцууд шинэчлэгдсэн байна. Мөн тус системд 2021 онд 50 гэмтэл гарч байсан бол 2022 онд 6 болж гэмтлийн тоо эрс буурчээ.

Агаарын навигацийн үйлчилгээний нэгдсэн сүлжээ зохион байгуулах ажил хийгдсэн. Үүний үр дүнд шугамын түрээсийн зардал 15 дахин багасч, мэдээлэл дамжуулах урсгалын хэмжээ 7-15 дахин нэмэгджээ. Мөн алслагдсан байгууламжуудын системүүдийг газрын нэгдсэн сүлжээгээр хянах, удирдах уян хатан зохицуулалт хийдэг болсон байна.

Агаар-газрын алсын удирдлагатай радио станцын шинэчлэл хийгдсэн байна. Үүний хүрээнд 11 станц шинээр нэмж суурилуулснаар 32 радио станцтай болж, холбооны бүрхэлт 100 хувь болжээ.

Улаанбаатар-Бээжин хиймэл дагуулын холбооны газрын станцын замчлагч шинэчлэх ажил хийгдсэн байна. Үр дүнд нь 1994 онд ашиглалтад орж, сэлбэг нөөцгүй, үйлдвэрлэгдэхээ больсон төхөөрөмж шинэчлэгдсэн байна.

Мөн Холбоо, навигаци, ажиглалтын албаны хамт олон хүний нөөцийн манлайлал, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлье” аян, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриатай аян, Хүний нөөцийн өдрийг угтсан аян зэргийг зохион байгуулж ажилласан байна.

ИНЕГ-ын дарга албаны хамт олныг 2022 онд сайн ажилласан гэдгийг хэлээд ирэх оны ажилд нь амжилт хүслээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper