Нийтлэгдсэн 2022-12-08

НИСЭХИЙН МЭДЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАЛАА

НМҮА 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэлийн хувь, санхүүгийн тайлан, 2022 оны нэмэлт ажил, удирдах дэд байгууллагаас хийсэн үзлэг шалгалаар илэрсэн зөрчил, дутагдал, түүнийг залруулахтай холбоотой авсан арга хэмжээний биелэлт, ИНЕГ-ын даргын тушаал, албан даалгаварын хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрлүүлэх асуудлууд гэсэн долоон үндсэн сэдвээр тайлангаа гаргасан байна.

НМҮА нь энэ онд 12 зорилтын хүрээнд 38 ажил хийхээр төлөвлөснөөс 36 ажил төлөвлөгдсөн хугацаанд бүрэн дуусчээ. Мөн 32 залруулах арга хэмжээ төлөвлөснөөс 16 ажил үр нөлөөтэй хэрэгжүүлж, 16 арга хэмжээний хугацаа болоогүй байгаа юм.

Мөн НМҮА “AIRSPACE OF MONGOLIA” GIS-д суурилсан платформыг хөгжүүлж, нэвтрүүлжээ. Энэхүү платформд Монгол Улсын AIP-ын Агаарын зай, агаарын зам, илтгэх цэг, навигацийн тоног төхөөрөмж, агаарын хаалга, аэродромын хяналтын цэг, удирдлагын бүсүүд, саадыг цуглуулах гадаргуу, саадыг хязгаарлах гадаргуу зэрэг мэдээллүүдийг тусгасан байна.  Ингэхдээ Платформыг иргэний нисэхийн салбарын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудаас гадна тусгай зориулалтын байгууллага, энгийн ард иргэд ашиглах боломжтой байдлаар төлөвлөн хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн Зам тээврийн салбарын зууны бүтээн байгуулалт, шинэ санаа, шилдэг уралдааны хүрээнд “GIS-д суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих системийг иргэний нисэхийн салбарт нэвтрүүлэх” сэдвээр боловсруулан оролцож байна. Тэд ирэх онд 34 арга хэмжээ хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper