Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны 2022 оны үйл ажиллагаа, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг тус албаны дарга Т.Батбаяр танилцууллаа.
Албаны хэмжээнд хийгдсэн онцлох ажлуудаас дурдвал:
Агаарын навигацийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх судалгаа мэдээлэл хийсэн байна. Агаарын замын судалгаа болон агаарын зайн ангиллыг шинэчлэх ажилтай холбогдуулан ашиглалтын судалгаа хийж, АНҮГ-т хүргүүлжээ.
ATFMS системийн “Тохиргоо” цэсэнд Олон улсын өнгөрөлт, хөөрөлт, буултын нислэгийн нийт 37 улсын 89 агаарын тээвэрлэгчийн 3050 агаарын хөлгийн бүртгэлийн дугаар, тонн жинг оруулж мэдээллийн сан үүсгэсэн байна.
Мөн Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанаас улирал тутмын сэтгүүл эрхлэн гаргаж, салбарын хэмжээнд түгээж байгааг хэллээ. Мөн албаны цахим хуудсыг шинэчлэх ажил хийгджээ.
Эдгээр болон 2022 онд төлөвлөсөн бусад ажлуудын хэрэгжилтийн талаар, мөн нислэгийн ур хугацааны төлөвлөлт, НУТМ-ийн өдөр тутмын төлөвлөгөөг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлсэн талаар зэрэг мэдээллийг өглөө.