НЖБШНА-ны тайланд үйл ажиллагааны одоогийн байдал, хүндрэлтэй болон тулгамдсан асуултууд, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санал зэрэг асуудлууд тусгагджээ. Тус алба энэ онд гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө нийт 36 ажил хийж гүйцэтгэхээр тусгасан бөгөөд эдгээрийг төлөвлөсөн хугацаанд бүрэн хийж дууссан байна. Мөн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй хэд хэдэн яаралтай ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, ИНЕГ-ын даргын 2022 оны долдугаар сарын 15-ны өдрийн “Агаарын замын зохион байгуулалт батлах” тухай А/208 дугаар тушаалтай холбогдуулан “Чингис хаан ОУНБ-ын SID, Star, APP нислэгиийн журмууд, Буянт-Ухаа, Алтай, Ховд, Дэглий цагаан, Мөрөн Нисэх буудлуудын SID журмууд, Дэглий цагаан НБ-ын STAR журмуудын – Саадын бүсийн байгуулалтыг хийж, саадыг шалган, журмуудын нэрийг өөрчилсөн, Монгол Улсын агаарын навигацийн бүртгэл /ANR/-д оруулсан, АНҮГ-ын албан үүргийн дагуу “Ховд” нисэх буудлын уламжлалт навигаци /NDB/ ашигласан ойртолтын нислэгийн журамд 1-р шатны эрсдэлийн үнэлгээг хийсэн, Говь-Алтай, Сайншандын VOR/DME навигацийн системийн шалгалтын нислэгийг хийж гүйцэтгэсэн, Ханбумбатын нисэх буудлын PAPl системийн газрын хэмжилтийг гүйцэтгэсэн байна.
Мөн энэ онд тавигдсан чухал зорилт болох MNS 9001:2016 стандартын дагуу Чанарын менежментийн тогтолцооны гэрчилгээжүүлэлтэд хамрагдаж гэрчилгээгээ авсанаас гадна, шалгалтын нислэгийн байгууллагын гэрчилгээжүүлэлтийн ИНД-17х боловсруулж урьдчилсан танилцуулга, хэлэлцүүлэг хийгдэж байгаа юм.