Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны хамт олон 2022 оны ажлаа тайлагналаа. Тус алба 2022 онд нийт 1420 дуудлага хүлээн авч, 100 хувь шийдвэрлэн ажилласан байна.
Албаны хэмжээнд хийгдсэн онцлох ажлуудаас дурдвал:
“Цахим НААХЗА” системийн нэгдүгээр үе шатны 7 модулийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилтын хүрээнд Зохицуулалтын үйлчилгээний систем, Хяналт шалгалтын дэд систем, Гэрчилгээжсэн байгууллагаас ирүүлэх баримт бичгийн хяналт баталгаажуулалтын дэд систем, Гадны хэрэглэгчийн дэд систем, Архивын дэд систем зэргийн тест, тестийн дараах хөгжүүлэлтийг хийж нэвтрүүлэн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
“Цахим НААХЗА” системийн хоёрдугаар үе шатны 6 модулийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилтын хүрээнд Онцгой үүргийн болон тусгай нислэгийн зөвшөөрөл олгох дэд систем, Осол зөрчлийн мэдээлэл, дүн шинжилгээний дэд систем, Хуралдаан үүрэг даалгаврын дэд систем, ИКАО, USOAP-CMA, Annex-ын өөрчлөлт, CC-EFOD, PQ, CAP дэд систем, Албан хэрэг хөтлөлтийн дэд систем, Гүйцэтгэлийн төлөвлөгөөний дэд системүүдийн судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийг хийж, шат дараатайгаар нэвтрүүлж байгааг хэллээ.
Мөн дотоод удирдлагын IMCAA системийн албан хэрэг хөтлөлтийн модулийн засвар өөрчлөлт, төсөл цэсний шинэчлэлт, бланкны тохиргоо, “Хүсэлт илгээх маягт” цэсний чөлөөний хэсгийн шинэчлэлт, ХДЖ-тай холбогдох өөрчлөлт, ажилтнуудад зориулсан цахим лавлах зэргийг хийсэн байна.
Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэх нислэгүүдийн хүсэлтийг хүлээн авах, зөвшөөрөл олгох, төлбөр, тооцоолол, тайлан гаргах зорилготой Нислэгийн урсгал төлөвлөлтийн ATFMS системд засвар сайжруулалт, шинэ хөгжүүлэлт зэрэг нийт 93 ажил хийсэн байна.
Эдгээр болон бусад хийж хэрэгжүүлсэн ажил, шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудаа удирдлагуудад танилцууллаа.