Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг тус албаны дарга Б.Амартүвшин танилцууллаа. Хөрөнгө оруулалт, захиалагчийн алба нь Худалдан авах ажиллагааны тасаг, Төлөвлөлт гүйцэтгэлийн тасаг гэсэн хоёр тасагтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
2022 онд Иргэний нисэхийн салбарын байнгын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, салбарын шинэчлэлт болон хөрөнгө оруулалтыг үр ашигтай зохион байгуулах зорилгын хүрээнд 17 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 388 дугаар тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын 93 дугаар тушаалын хүрээнд өөрийн хөрөнгөөр хэрэгжих 9 төсөл арга хэмжээг 2023 онд хэрэгжүүлэхээр хойшлуулсан байна. Харин 2021 оноос шилжигдсэн 33 төсөл арга хэмжээ бүрэн хэрэгжсэн талаар танилцууллаа.