Нийтлэгдсэн 2022-12-09

“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХАМТ ОЛОН 2022 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

Иргэний нисэхийн ерөнхий газар болон түүний харьяа салбар нэгжүүдийн 2022 оны гүйцэтгэлийн тайлангийн хурал үргэлжилж байна. Өнөөдрийн хурлын эхэнд “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын 2022 оны үйл ажиллагааг тус нисэх буудлын дарга Л.Отгонжаргал танилцууллаа.

Засгийн газрын 455 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудлаар ашиглагдаж байгаа. 2022 онд нийт тус нисэх буудалд нийт 1832 нислэг буусан байна. Үүнээс олон улсын нислэг 48, орон нутгийн нислэг 1784 буужээ.

Энэ онд нисэх буудлын хамт олон Аюулгүй байдлын хөтөлбөрөө батлуулж, өөрийн чиг үүргийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байна.

Нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах чиглэлээр нөөц нисэх буудлаар ажиллах үеийн бэлэн байдал шаардсан түргэн цугларалт 4 удаа, онцгой нөхцөлийн төлөвлөгөөний дасгал сургуулилт 4 удаа болон автомат дизелиэр бэлэн байдлыг шалгах түргэн цугларалт хийжээ. Мөн аэродомын төлөвлөгөөт үзлэг 410 удаа хийж хэрэгжүүлсэн байна.

Нисэх буудлын өмнөх талбайд Иргэний нисэхийн нэрэмжит “Буянт-Ухаа” төгөл байгуулсан нь мөн 2022 оны  онцлох ажлуудын нэг байсныг хэлээд 2023 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцууллаа.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper