Нийтлэгдсэн 2022-12-09

ОНОШИЛГОО, ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАЛАА

Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг тус лабораторийн эрхлэгч Г.Батцэцэг танилцууллаа.

Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь 2022 онд Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх, нисэхийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах, чанарын удирдлагын тогтолцоог ханган ажиллах, сорилт шинжилгээ, хэмжилт шалгалт тохируулгын ажил үйлчилгээ үзүүлэх зорилтуудыг тавин ажиллажээ.

2022 онд хийгдсэн онцлох ажлуудаас дурдвал:

Сорилт шинжилгээнд ашигладаг 55 нэр төрлийн химийн аюултай болон хортой бодис урвалжуудыг ашиглах болон импортлох тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 4 жилийн хугацаатай авсан байна.

Хог хаягдлын тухай хуулийн шаардлагын дагуу химийн бодисын хольцтой 200 литр аюултай хаягдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зөвшөөрөлтэй Түмэн эгшиг ХХК-д өгч устгалд оруулжээ.

БНСУ-ын К-Петро байгууллагаас зохион байгуулсан ур чадварын харьцуулалтад ТС-1 телш, дизель түлш, бензиний шинжилгээний төрлөөр оролцож, хангалттай үнэлгээ авсан байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper